Б.Пүрэвдорж: МАН өнгөрсөн 4 жилд амласан мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын нэгдсэн чуул­ганы хуралдааныг мар­гааш буюу тавдугаар сарын 15-нд хаана. Тэгвэл энэ УИХ өнгөрсөн дөрвөн жилд хэр үр бүтээлтэй ажилласан гэж та дүгнэх вэ?

-МАН 2016 оныхоо мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажиллаж, хуулиуд баталсан. Ийм дөрвөн жил өнгөрч байна. Сонгогчид тун удахгүй дүнгээ тавина. Мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд УИХ, Засгийн газар ямар ажил хийсэн бэ гэдгийг хэлэх, дүгнэх цаг ирж байгаа. Тэгэхээр УИХ өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын мөрийн хөтөлбөрийн эсрэг ажиллаж ирсэн гэж үзэж болно.

-УИХ-ын гишүүд дөр­вөн жилийн тайлан гээд зузаан сэтгүүлүүд гаргаж тарааж байна. Таны хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүний үүргээ хэрхэн биелүүлсэн гэж үзэж байгаа вэ?

-Сөрөг хүчин байсныхаа хувьд эрх баригчдын алдаа завхарлыг шүүмжилж, иргэдийн дуу хоолой болж дөрвөн жилийн хугацаанд ажиллалаа.

УИХ-д нэр дэвшиж сонгогдсон тойргийнхоо хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг сайжруулахын төлөө ажилласан. 1990-2016 он хүртэл 26 жилийн турш манай тойргийн таван суманд ганц хоёр барилга л ашиглалтад орсон байдаг. Тэгвэл тойргийнхоо сумын төв болгонд 2-3 барилга ашиглалтад оруулсан. Тойргийнхоо иргэд, сонгогчидтой байнга уулзаж тэдний санаа бодлыг төрд дамжуулах үүргээ гүйцэтгэж ирсэн.

-ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны увайгүй мэдэгдлээс шалтгаалан ноолуурын үнэ унасан гэж малчид уурсангуй байгаа мэдээлэл цахимаар цацагдаад байгаа. Та орон нутагт тойрогтоо ажиллаад ирсэн. Малчид ноолуурын үнийн талаар ямар байр суурьтай байх шиг байна?

-Ихэнх малчид төрийн ямар нэг зохицуулалтгүйгээр зах зээлийн жамаар явж нэг кг ноолуур 100 мянган төгрөгт хүрснийг мэдэж байгаа. Нэг ёсондоо төрийн оролцоогүйгээр хувийн хэвшил, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт, малчдын тохироон дээр ноолуур үнэд орсон нь энэ шүү дээ. Энэ онд малчид ноолуурын үнэ тодорхой хэмжээнд буурах нь гэж харж байсан. Учир нь дэлхий даяар “Ковид-19” цар тахал гарсантай холбоотойгоор эдийн засгийн хямрал болсонд бий. Үүний улмаас тансаг хэрэглээ хумигдах нь тодорхой. Иймд ноолуурын үнэ дэлхийн зах зээл дээр унаж явдал нь Монголд ч нөлөөлнө гэсэн бодолтой байсан. Гэтэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гэнэт гарч ирээд сонгуулийн шоу хийж ноолуурын үнийг улс төржүүлсэн. Тэгээд нэг кг ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй гэж амлаж малчдын сэтгэл санаагаар тоглох, үйлдвэрлэгчдийг уг үнээр ав гэж шахаанд оруулсныг бид бүгд мэднэ. Жишээ нь Ховд аймгийн малчид эдийн засгийн энэ хямралын үед ноолуур гарахад нэг кг ноолуураа 100 мянгад биш юм гэхэд 70 мянган төгрөгөөр зарчихвал болно гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны улс төрийн хожоо олох гэсэн худал амлалтаас шалтгаалж нэг кг ноолуурын үнэ өнөөдөр 35 мянган төгрөг болтол уналаа гэж байгаа. Хэрэв Ч.Улаан сайд янз бүрийн мэдэгдэл хийгээгүй, үйлдвэрлэгчдэд хатуу үнэ тулган шаардаагүй бол зах зээлийн зарчмаараа ноолуурын үнэ шалдаа буутал унахгүй байх боломж байсан. Компаниуд ацан шалаанд орж аргагүй байдлаа Ч.Улаанд тайлбарлаж гэдийж суугаагүй бол тэд малчидтай харилцан тохиролцоод хэн хэндээ бололцоотой үнэ ханш тогтох боломжтой. Малчид үүнд л бухимдаад байгаа юм. Ч.Улаан сайд ганцхан зүүн аймгуудын ноолуурыг л нэг кг-ыг нь 100 мянган төгрөгөөр авсан. Өнөөдөр баруун аймгийн малчид Засгийн газарт нэг кг ноолуураа 60-70 мянган төгрөгт хүргээд өгчих юм сан гэсэн хүсэлтэй байна. Дээр нь урамшуулалд нь нэг кг тутамд нь 20 мянган төгрөг авчихвал хямралтай өнөө үед боломжийн гэж үзэж байгаа.

-Төсөв бүрдэхгүй байгаа өнөө үед Засгийн газар ийм их хэмжээний мөнгө гаргах боломж байгаа болов уу?

-Өнөөдөр экспорт хумигдаж төсөв тасалдаж байгаа ч өмнө нь манай эдийн засагт тодорхой хэмжээний орлого хуримтлагдсан шүү дээ. Манай улсад нэг онцлог бий. Оны эхний улиралд зардал бага байдаг. Ийм учраас тодорхой хэмжээний хөрөнгө Засгийн газарт байгаа. Тэгэхээр ноолуурын урамшуулалд өгөх мөнгө бий гэж харж байна.

-Цар тахал, хөл хорионы улмаас улсын төсвийн орлого тасарч байгаа. Дээр нь эрх баригчдын замбараагүй зарцуулалт, увайгүй үйлдлээс шалтгаалж төр цалин тэтгэвэр, тэтгэмжээ ирэх намраас тавьж чадахгүйд хүрнэ гэж эдийн засагчид яриад байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-МАН 2020 оны УИХ-ын сонгуульд ялахын тулд татвар төлөгчдийн мөнгийг хайр найргүй үрэх ажилд ханцуй шамлан орлоо. Энэ жилийн төсөв сонгогчдыг худалдан авахад зарцуулагдахаар батлагдсан. Иймд Монгол Улсын эдийн засаг, санхүү оны төгсгөл рүү нэлээд хүндхэн болно. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдах УИХ төсвийн зардлыг танаж томоохон хөрөнгө, оруулалт, бүтээн байгуулалтыг царцаах зэргээр бүсээ чангалах ажлыг яаралтай хийх ёстой болно гэж бодож байна.

-Махны экспорт хүнд байдалд орчихсон. Экспоролохоор үйлдвэр­ийн аргаар бэлтгэсэн махны хугацаа дуусч муудах нь гэсэн яриа бий. Ийм асуудал байгаа юм уу?

-Өнөөдрийн байдлаар 100 тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий адууны мах, хонь, ямааны дулааны аргаар боловсруулсан мах экспортод гарахад бэлэн байгаа. Хаврын цагт монголчууд адууны мах иддэггүй. Мөн сэрүүддэг учир ямааны мах иддэггүй. Айл өрхүүд өдөр бүр хоол хийж идэх гэж адуу, ямааны мах аваад байдаггүй. Ийм учраас энэ бэлтгэсэн махыг экспортод яаралтай гаргах хэрэгтэй. Засгийн газраас сонгуулийн жилд төв суурин газарт махны үнийг хатуу барих бодлого хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл мах экспортод гаргахгүйгээр үнийг нь дотооддоо барьсан. Өнөөдөр нөөцийн махны үнээс хямд үнэтэй шинэ мах хүнсний захуудаар зарагдаж байна. Хаврын улиралд махны үнэ өндөр байвал намар мах бэлтгэлийн үнэ өндөр гардаг. Өнгөрсөн онд 250 мянган төгрөг байсан эр хонь өнөөдөр 170 мянган төгрөг болсон. Энэ нь хэрээр малчдын орлого хумигдсан гэсэн үг. ХХААХҮ-ийн сайд төв суурин газрын иргэдийг хямд махаар хангах бодлого явуулж буй боловч нөгөө талдаа малчдын орлогыг хумьж байгаа юм. Ийм учраас энэ хоёр асуудлын нарийн уялдаа, ончийг нь зөв олох нь чухал. Ингэж чадвал төв суурин газрын иргэд хямд үнэтэй чанартай мах иддэг, малчид малаа боломжийн үнээр борлуулдаг бодлого хэрэгжүүлэх боломжтой. Харамсалтай нь эрх баригчид ийм бодлого хэрэгжүүлж чадахгүй байна.

-УИХ-аас “Ковид-19” цар тахлын үед хэрэгжүүлэх хууль баталсан. Энэ хууль амьдралд хэр нийцсэн бэ?

-Энэ хуульд үр дүнд хүрэхгүй асуудлууд нэлээд бий. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийн талаар бодлого хэрэгжүүлэх ч тэр нь дорвитой арга хэмжээ болж чадахгүй гэж харж байгаа. Өнөөдөр борлуулалтгүй болсны улмаас жижиг дунд үйлдвэрүүд хаагдаж байна. Ажлын байраа цомхотгох, ажилчдаа цалингүй амраах боллоо. Иймд улсын төсөвт орох татвар, нийгмийн даатгалын орлого буурах нь тодорхой. Өөрөөр хэлбэл тэртэй тэргүй аж ахуйн нэгжүүдээс татварт, нийгмийн даатгалын шимтгэлд төлөх орлого тасарна. Үүнийг эрх баригчид аж ахуйн нэгжүүдэд томоохон дэмжлэг боллоо гэж хэлж байна. Тэр татвараас, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөллөө гээд байгаа нь хий бичилт болоод л үлдэнэ гэсэн үг.

-Та НӨАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хувь хэмжээг нь бууруулах хуулийн төсөл санаачилсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-НӨАТ-ын татварын хувь хэмжээг таван хувь болгох хуулийн төсөл өргөн барьсан. Аль ч улс орон татварын орлогоор төсвийнхөө тодорхой хэсгийг бүрдүүлдэг. Манай улсын төсвийн орлогын 33 хувийг НӨАТ эзэлж байгаа. НӨАТ-ын гол зорилго бол бүртгэлийг сайжруулах үндсэн үүрэгтэй юм. Тэгэхээр энэ үүргээ хангалттай биелүүлсэн. Монгол Улсын хэмжээнд 190 мянган аж ахуйн нэгж бий. Тэдний 90 мянга нь тайлан гаргадаг. Бусад нь Х тайлантай. Тайлан гаргадаг аж ахуйн нэгжийн 40 мянга нь НӨАТ төлөгч. Хэрэв НӨАТ-ын хувь хэмжээг 10 биш таван хувь болгох шаардлага бий. Тэгвэл НӨАТ төлдөг аж ахуйн нэгж 60 мянга болж өснө. Өөрөөр хэлбэл НӨАТ-ын хувь хэмжээ буурсан ч татварын бааз суурь нэмэгдэх, төсвийн орлого буурахгүй байх боломжтой юм. Харамсалтай нь МАН энэ хуулийн төслийг Байнгын хороод, УИХ-ын чуулганы хуралдаан дээр унагасан. Ардчилсан намын 2020 оны мөрийн хөтөлбөрт НӨАТ-ын хувь хэмжээ 10 хувь байгааг таван хувь болгох асуудал тусгасан. Хэрэв УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялбал хамгийн эхний чуулганы хуралдаанаар дээрх хуулийн төслөө өргөн барина.

ЭХ СУРВАЛЖ: "АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН


Сэтгэгдэл

Зочин [103.26.194.103] 2020-05-14 11:50:04

Танай намыг бодвол Эрдэнэт, Оюутолгой, Таван толгой гээд аль олигтой томыг нь шилж луйвардаагүй юм байна. Хэн ч харсан арай дээр байлаа шүү. Гэхдээ энэ 2 намыг олонх болгож болохгүй шүү ард түмэн минь.

tusa [66.181.190.112] 2020-05-14 10:15:53

Бүгдийг харлуулж, үгүйсгэж ярихаар, яах гэж ийм хүнийг хурлын гишүүнээо сонгов доо гэсэн иргэд олон байна. Тэгээд энэ нөхөр байнга архи уудаг,согтуу үедээ юу ч хамаагүй ярьдаг гэж олон хүмүүс санал сэтгэдлээ бичсэн байна. Архи уусаар байхад биеэ хянах чадваргүй, үгүйсгэх сэтгэцийн өөрчлөлттэй болсон юм шиг байна.Юун их хурал.... Сайн эмчилгээ хийлгэ гэж зөвлөе.

Zochin [202.9.46.105] 2020-05-14 07:34:39

Ene mal bondiib mongiig huvaaj idej ulsiin uildveruudiig huvichilj avj bhad yu hiiv teneg

Зочин [202.131.242.122] 2020-05-14 07:34:35

Ийм ам муутай байнга болж бүтэхгүй юм ярьж байдаг энэ хүнийг л битгий дахиж сонгоорой Ховдчууд минь. Хойшдын үйлсд муу

Зочин [66.181.177.179] 2020-05-14 07:33:36

Унэн шуу дээ амлалтай биелуулээгуй одоо ард тумэндээ юу гэж хэлэх бол доо татвар нэмэхгуй гээд шууд болон шууд бусаар 9 татвар нэмсэн шуу дээ юмны унэ ослоо доларь 2000.0 тог боллоо ард тумний амьдрал тардагтай туллаа маш хэцуу байна шуу дээ ардын намыг одоо дахьж гаргахгуй байх хэрэгтэй шуу жду сангуудаас хулгай хийсэн хулгайч нар шуу

Zochin [202.9.46.105] 2020-05-14 07:32:17

Uhsen shudargadaa ardhulsan nam garahdaa ulsiig orond oruulj huvichilj avj boloh uildveruudiig hivichilj avaad deer n bas erchim huch stancuudiig tec3,4 ashigtai bolohoor huvichilj avah ged amjaagui erdenet uildveriig yaj hulgaich shig avlaa ene tegehed yu hiij duugui goliiv darhan tomorlog hotol tsement ged tom tom uildveruud huvichlaa bizdee ochnoon hun ajilgui bolgoson luibarchid

зочин [202.5.198.57] 2020-05-14 06:00:34

шудрага залуу

Зочин [203.91.115.40] 2020-05-14 04:42:38

Танай АН ард түмнй эсрэг ажилласан. Ахиж сонгохгүй ээ. Тарвагадоржийн пүрэвдорж оо?

Zochin [172.58.22.217] 2020-05-14 03:39:06

4 jil ordon dotor monhiin saund suuj 100 tatsaar baigaad torlohiin yum shig torhtei boltson damshig daa! Aris n guujsaar baigaad odoo hohrood baih shig

Зочин [195.46.106.44] 2020-05-14 02:36:07

Энэ өрөвдмөөр амьтан юу ярьж байгаагаа мэдэж байдаг болов уу. Хүний боловсрол хүмүүжил үнэхээр хүнийг хэн бэ гэдгийг нь тодорхойлоод өгөх юм даа. Ховдод баахан байшин барьсан гэсэн юм яриад сууж байх юм.Амьдрал ер нь хүнийг байх байх газар нь тавиад өгдөг юм даа. Хүн хирээ, тэмээ тэнгээ мэдэх гэж Монголчууд нэг мэргэн үг хэлдэг дээ. Мөн ч үнэн үг шүү.

зочин [103.26.193.120] 2020-05-14 02:23:31

7 төрлийн татвар нэмсэн 1 настай хүүхдийн хадгаламжнаас татвар авдаг. приус машины үнийг 5 сая болтол нь татвар нэмсэн. орж ирсэн приус 30 12 саятай байсан бол одоо 16-17 сая

Зочин [66.181.183.114] 2020-05-14 02:13:00

Энэ шудрага залууг ховдийхон дахин дэмжих байхаа

An [73.247.96.242] 2020-05-14 02:05:15

AN omnoh 4 jild Mongol ulsiin esreg ajillasan. Hudlaa gevel Saihanbalgaa olj ir. Shivshignuud


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.