12 удаагийн тусгай нислэгээр 28 улсаас иргэнээ татан авчээ

Н.Баярмаа / Нийгэм

Дэлхийн 215 орон, бүс нутагт шинэ төрлийн коронавирусийн халдвар тархлаа. Үүнтэй холбогдуулан манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хилээ хаасан билээ. Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон иргэдэд асуудал тулгарч буй.

УОК-ын Шуурхай штабаас 12 удаа тусгай нислэг үйлдэж, мөн ОХУ-ын Тува, Улаан-Үд, БНХАУ-ын Эрээн хотуудад байгаа иргэдээ газрын тээврээр татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 12 удаагийн тусгай нислэг болон газрын тээврээр нийт 28 улсаас иргэнээ 8000 гаруй иргэнээ татан аваад байна. Тодруулбал:

Түүнчлэн энэ сарын 13-нд ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч, 14-нд Улаанбаатар-Истанбул чиглэлийн тусгай онгоцоор 179 иргэнийг татан авчээ.

Гадаадаас татан авсан иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудал, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудал зэрэг газруудаар байрлуулж, 21 хоног тусгаарлаж буй юм.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо буцах хүсэлт гаргасан. Энэ нь өмнөх ирсэн иргэдийн тоог хасаад гаргасан тоо. Тусгай үүргийн нислэгийг зохион байгуулахад аль улс бүс нутгийн иргэдэд боломжийг олгох вэ гэдгээ судалдаг гэж ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлж байсан.

Ойрын хугацаанд нэг тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж буй. Тодруулбал Энэтхэгийн Дели хот руу энэ сарын 18-нд тусгай үйлдэнэ. Мөн маргааш буюу тавдугаар сарын 15-нд Эрхүүгээс 200 орчим иргэнийг татан авахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.208] 2020-05-14 14:38:16

Eh orondoo ireh erh b.gaa

зочин [124.44.156.207] 2020-05-14 13:50:11

Энэ их ачааллыг Монгол улсын төсөв даах үү? УИХ сонгуулийн өмнө баахан тэтгэмж, халамжийн мөнгө тараагаад байхаар татвар төлөгчдийн мөнгө хаашаа юунд зарцуулагдаад байна вэ? Вирустай хүмүүсийн эмчилгээний зардал асар өндөр, МАН халамж тэтгэмж тараах нь зөндөө болж байна уу? Халамж тэтгэмж тараагаад байгаа мөртлөө АХБ-наас зөндөө зээл аваад байгааг дараа нь хэн төлөх вэ? Хүрэлбаатар сайд төлөх үү?

Зочин [66.181.176.46] 2020-05-14 20:03:05

Унга псд аа чи

Зочин [202.126.89.208] 2020-05-14 14:37:40

Huts

ЗОЧИН [202.21.109.69] 2020-05-14 12:24:16

ЭМЧ НАР МААНЬ ХҮНДЭЭ ХҮРЧ ДИЙЛЭХ БОЛУУ ЯАНАА АППАРАТ НЬ ХҮРЖ БАЙГАА ЮУ ИРГЭДЭЭС ХАНДИВАА ЦУГЛУУЛААЧЭЭ \

Буцаж ирж байгаа хүмүүс бол... [202.131.225.53] 2020-05-14 07:09:58

Дэлхийгээр нэг тарчихсан ашиг хайгчид л байгаа юм. Эдгээрийн ДИЙЛЭНХ нь Монголд хариугуй цалин хөлсөөр ажиллаж байснаас боломжтой газар хөдөлж 5-10 доллар, евро, вон хийж байя гээд л гадаадад амьдарч байсан хүмүүс. Тэгээд цаад орнуудад нь коронавирусээс болж зах зээл хаагдахлээр л гарцаагүй эх орондоо буцаж ирж байгаа юм. Ханиад гараагүй байсан бол тэд гадааддаа л байх байсан юм. Одоо тэд Монголд ирчихээд тийм ч тэтгэлэг, тийм ч тусламж өгөөч гээд суучихандаа. Хэцүү л болно.

Кх! [202.131.225.53] 2020-05-15 01:47:44

"Эмээ! Цагт нь уу?" гэж ач эмээгээсээ асуув.

Зочин [66.181.176.46] 2020-05-14 20:08:41

Эмээ цагт нь уу

Зочин [66.181.176.46] 2020-05-14 20:07:23

Эмнээ уу цагт нь

[103.80.210.183] 2020-05-14 05:56:19

цөөхүүлээ байж яасан их барагдаж дуусашгүй олон хүн бэ. дахиад 10дахин их хүн байгаа гээд боддоо.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.