Хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг зарим эмийн санд явцын шалгалт хийжээ

Н.Баярмаа / Эрүүл мэнд

“COVID-19” халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан заавар зөвлөмжийг баримтлан ажиллаж байгаа эсэх, хөнгөлөлттэй эмээр сард үйлчилсэн хугацаа, эмийн хангалт, цахим системийн ажиллагааг шалгах чиглэлүүдийн хүрээнд 60 эмийн санд шалгалт хийжээ.

Шалгалтын зорилго нь эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангууд даатгуулагчдад хөнгөлөлттэй эмээр үйлчлэх хугацаанд эмийн сангийн ачаалал, зайлшгүй шаардлагатай эмийн нөөц, хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлж буй даатгуулагчдад ямар нэг хүндрэл, чирэгдэл үүсгэж буй эсэхийг тодруулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгөх байсан аж.

Хяналт шалгалтаар зарим эмийн сан халдварын нөхцөл байдалтай холбогдон гарсан заавар зөвлөмжийг баримтлаагүй, өрхийн эмч цахим жорын дугаарыг алдаатай бичих, өвчний онош бичээгүй байх, оношид тохироогүй эм бичих, шаардлагатай эмийн татан авалт, нөөц бүрдүүлэлт хангалтгүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн.

Мөн даатгуулагч иргэд ажлын цаг эхлэхээс 4-5 цагийн өмнө ирж дугаарлан зогсох, шаардлагагүй эм авах, нөөцлөх, нэг хүн 3-аас дээш цахим жор бичүүлж ирэх, эмийн сангаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй хүн хоорондын зайг баримтлахгүй нийтлэг дутагдал илэрчээ.


Сэтгэгдэл

Иргэн [202.9.46.81] 2020-05-15 09:15:04

Хөнгөлөлтийн эм авна гэдэг маш хүндрэлтэй болсон. Арай хийж бичүүлээд очиход санхүүжилт дууссан гэх. Ер нь авч байсан чухал хэрэглээний эмүүд хасагдсан.

Зочин [49.0.157.27] 2020-05-15 05:27:32

Санад хүсэлт хүлээн авах утасны дугаараа ил тод болгоорой

zochin [150.129.143.200] 2020-05-14 23:16:43

Zov ingej genetiin shalgalt xiij baix xeregtei

Зочин [66.181.181.56] 2020-05-14 15:58:43

Хөнгөлттэй эм үнэтэй болсон уу кавинтон эм хөнгөлөлтөнд ороогүй байхдаа 8000 байсан хөнгөлттэй эмийн жагсаалтанд ороод 20000 хөнгөлөөд 10000 болсон тэгэхээр хөнгөлөлт болж чадаж бна уу

Zochin [202.126.89.174] 2020-05-14 08:40:14

Эхлээд өрхийн эмнэлэгт бичүүлэхээр очиж оочеролно.тэгж байтал сүлжээ нь доголдож бичихээ больно.шүлжээ нь ирээд бичүүлээд аптектаа очиход бичээд дууссан гээд дашийн шоо болж байгаа юм даа.

иргэн [203.98.77.101] 2020-05-14 07:11:59

он гараад хөнгөлөлттэй эм авна гэдэг байхгүй болсоон, маргааш өгнөө гээд маргааш нь очихоор өгөөд дууссаан гэдэг аптек олон болсон


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.