Алтанбулаг боомтоор иргэдийг хүлээн авч эхэллээ

Н.Баярмаа / Орон нутаг

Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн нислэгээр гадаад дахь иргэдээ татан авах ажиллагааг үе шаттай зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын арван мянга гаруй иргэн эх орондоо буцах хүсэлтээ ирүүлжээ. ОХУ-д суралцаж байгаа оюутнуудыг өчигдрөөс татан авч эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр Алтанбулгийн боомтоор Улаан-Үүд , Эрхүү хотуудаас иргэдийг хүлээж авч эхэллээ. Хяналт, тандалт үргэлжилж байна.