Т.Бадрахбаяр: Манай улс Япон улсын ажиллах хүч дутагдсан хоёр салбарт ажиллах хүний нөөц бүрдүүлээд байна

Н.Баярмаа / Нийгэм

Япон улс ажиллах хүч дутагдаж эхэлсэн 14 салбартаа гадаад ажилтан авахаар зарласан. Ажиллах хүч татахаар сонгогдсон есөн орны тоонд орсноороо “Ур чадвартай ажилтан” хөтөлбөрийн үр өгөөжийг хүртэх боломж бидэнд жилийн өмнө бүрдсэн. Гэвч Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагдаж байгаа энэ ажил өнгөрсөн хугацаанд аль ч түвшинд төдийлөн ахисангүй. Асуудал хэнд эсвэл юунд байгааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Т.Бадрахбаяраас тодрууллаа.

-“Ур чадвартай ажилтан”-г Япон улсад илгээх ажлыг танай байгууллага зохион байгуулж байгаа. Ажил хэр урагштай байна вэ?

-Манай агентлаг гадаадад ажиллах хүч илгээх асуудлыг тодорхой нэг чиглэлээр хэрэгжүүлдэг. Энэ хүрээндээ Японы Засгийн газар Монголын Засгийн газар, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд байгуулагдсан санамж бичгийн хүрээнд ур чадвартай ажилтан илгээх ажлыг хэрэгжүүлэхээр болсон. Энэ ажил 2019 оноос нэлээд эрчимжсэн. Өнгөрсөн оны сүүлээс манай агентлаг Солонгос улс руу ажиллах хүч илгээдэг зарчмаараа тус улсад ажиллах хүсэлтэй иргэдийг шалгалтанд хамруулах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулах, нөгөө талын ажил олгогч болон зуучлагч талтай гэрээ байгуулах зэргээр ажиллаж байна. Өнгөрөгч хугацаанд ажил олгогч хоёр компани, хөдөлмөр зуучлалын нэг компанитай албан ёсны гэрээ хийгдсэн байна.

-Манай улсаас ямар салбар луу ажиллах хүч нийлүүлэх вэ?

-Япон улс нэн хэрэгцээтэй байгаа 14 салбартаа ажиллах хүч авна. Үүнээс манайх одоогоор асрахуйн болон нисэхийн инженерийн салбарт ажилтан илгээхээр тохирсон. Энэ хугацаанд таван удаагийн шалгалт зохион байгууллаа. Хэлний хоёр удаагийн шалгалт, дээрх хоёр чиглэлийн ур чадварын шалгалтыг тус бүр нэг удаа зохион байгуулаад байна.

-Хэдэн хүн тэнцсэн бэ? Японд ажиллах эрх нь шалгалтанд тэнцсэн тохиолдолд үүснэ биз дээ?

-300 гаруй залуучууд шалгалт өгснөөс 74 хүн тэнцсэн байна. Үүнээс нисэхийн инженерийн салбарт найман залуу тэнцээд байна. Гэрээ хийгдсэн байгаа нисэхийн инженерийн салбарт ажиллах хүч авах хүсэлтэй хоёр компани маань энэ найман залуугаас сонголт хийнэ. Японы талаас тавьсан шаардлага ёсоор хэл, тухайлан сонирхож байгаа салбарынхаа ур чадварын шалгалтыг өгч тэнцсэн байх ёстой.

-Эдгээр хүмүүст өгөх цалингийн хэмжээ хэр байх вэ?

-Санамж бичгийн хүрээнд Япон хүний ажиллах нөхцөл, тэдний авдаг цалин, Япон хүн мөрддөг хөдөлмөрийн хувиараар ажиллах гэрээ хийгдсэн. Тэгэхээр Япон хүнээс бага цалин авахгүй гэж ойлгож болно. Яагаад тодорхой тоо хэлэхгүй байна вэ гэвэл манай талаас илгээх ажилтандаа тавигдсан шаардлагуудыг хангаж өгсний дараа ажилтан ажил олгогч хоёр хөдөлмөрийн гэрээгээ өөрсдөө байгуулах юм. Ажил олгогч тал тухайн гэрээндээ ажилтныг ямар цалингаар ажиллуулах зэрэг нь бичигдсэн. Ажилтан гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрснөөр Япон улсад ур чадвартай ажилтнаар ажиллах процесс өөрөө дуусах юм.

-Дадлагажигч ажилтнаас ялгаатай нь дундын зуучлагчгүйгээр шууд хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр ажиллана. Гэвч зуучлагч байгууллагууд бид бэлтгэнэ, илгээнэ гэсэн мэдээлэл өгч байна?

-Тийм зүйл байх ёсгүй. Тэр байгууллагуудад ямар боломж байгаа вэ гэвэл Японд ажиллахаар сонирхож байгаа иргэдийн хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж болно. Харин ”Ур чадвартай ажилтан” гэсэн энэ чиглэлээр хувийн байгууллага зуучлал хийгээд шууд илгээх боломж байхгүй. Тийм мэдээлэл тараасан бол иргэдийг төөрөгдүүлж байна гэсэн үг. Тэр байтугай шалгалт зохион байгуулах эрх нь ч манай агентлагт байхгүй шүү дээ.

-Шалгалтын төрлийг нэмэх боломж байгаа юу?

-Манайд явагдаж байгаа хоёр төрөл дээр нэмээд гурван төрлөөр шалгалтыг зохион байгуулахаар өнгөрсөн дөрөвдүгээр сард төлөвлөсөн байсан. Үүнд аж үйлдвэр, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэл, мэдээлэл технологийн инженер, нийтийн хоолны салбар гэсэн чиглэлүүд багтаж байна. Гэвч коронавирусын хорио цээрээс болоод хойшлогдчихоод байна. Өвчинтэй холбоотой хорионууд хэзээ дуусна тэр үед ажил үргэлжлээд явна гэж ойлгох хэрэгтэй.

-Явах хүсэлтэй залууст тохиолдож буй гол бэрхшээл юу байна вэ? Таны ярианаас шалгалтанд тэнцсэн хүний тоо арай бага юм шиг?

-Бэрхшээл хүндрэлийн хувьд бага гэж харж болно. Хялбаршуулсан нөхцлөөр Япон хүнтэй адил хэмжээнд цалинжаад ажиллах бүх боломжийг нь хоёр улсын Засгийн газраас гаргасан. Бүх улсыг хамарсан өвчлөл гарснаас шаардлага хангасан иргэдээ явуулж чадахгүй байгаа боловч бэлтгэл ажлыг дуусгах хэмжээнд хүрээд байна. Тэнцээд явахад бэлэн болсон хүний тоо бага гэж байгаа нь хувь иргэнтэй л холбоотой асуудал. Манай залуучууд боломжийн нөхцлөөр гадаадад ажиллах хүсэлтэй байдаг. Шалгалтанд орж байгаа хүмүүс хэлний шалгалтанд тэнцсэний дараа ур чадварын шалгалтыг өгч тэнцэх шаардлагатай. Гэвч залуус тэр шалгууртаа тэнцэх бэлтгэлээ хийдэггүй. Хэлээ сайжруулахад анхаардаггүй. Зөвхөн гадаад явна. Чемоданаа барьж очоод онгоцонд сууна гэсэн бодолтой байдаг.

-Баярлалаа


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:25:15

MsUwkA http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:16:45

M3ack3 http://pills2sale.com/ levitra nizagara

доа [59.153.115.248] 2020-06-22 17:24:11

нэг аймгийн ххүг ын даргаас дор чадваргүй, новш доо. инээж байгаад ялнаа, эмзэг сэдвээр чинь дийлнээ, худал үг хуурамч дүрээр ч болов чамайг үгүй хийнэ. кармаанд зүгээр нэг гараа дүрээд байгаагүй шүү чамруу харуулсан салаавч байлаа гэж. хоосон буцаасны хариуг харин ч хэд нугалж чамаас авнаа. чи аймаг мэдэхгүй гөлөг. аймгаараа аймгийн нам з/д намайг хамгаалсан байхад чам шиг нохойн гөлөг яаж ч чадахгүй. чамаас хоосон буцаагүй ээ. чиний талаар ихээхэн материал цуглуулж байгаа!!! цаг нь болхоор эргэж буцах юмгүй болгож чамаас өшөөгөө авнаа. төрийн албанд хэн нь хэнийгээ удирлахаа үзнээ.

Huur [59.153.115.45] 2020-06-17 16:18:38

Hentei yaj haritsasnaa sanaj baigaarai. Hen ni hen be gedgee uzuulie. Chadal chini hurvel Nomtiin gesen humuuseer oroldooroi. ! Chadah ch ugui chi muu novsh. Neriig ni sonsood umdunduu gargaj bga chi.

HHUEG [59.153.115.45] 2020-06-17 05:49:07

Urdah ajlaa hiij medehgui bj 00 tsaasaa hurtel bugded oroltsoj bdag iim dargantsar bhuu. ene ch udahgui dee

badrahbayr& untrahzovlon [139.5.217.238] 2020-06-16 13:42:47

hulgaich nohoi shig ... helsen ug hiisen uildliin chini hariug 461 eer barinaa. ochih gazar bai.!!! cham shig novshtoi haritsahgui ee!!! davj garaad deed tushaald darga chini bolchood tolgoi deer chini suuj baigaad hamag bohiroo garganaa.

zochin [192.82.74.84] 2020-05-15 14:13:57

tsalingii ni xelexui baina gedeg chin naad muusi nar chin dundaas ni luivardax gej baigaa yum xezee l uxer mongolchuud unen yarij bailaa muu uxej dald orson bizda nar

Иргэн [202.126.89.223] 2020-05-15 12:19:24

Нас залуу гэж 18 аас 34 нас хүртэлх..

эгэл [64.119.22.128] 2020-05-15 06:14:46

энэ талаарх мэдээлэл хаалттай байгаа ,цагаан хаалганы тэр орчимд байгаа энэ газраас очоод асуухаар 2- давхарт мэдэхгүй гэдэг. Гэтэл энэ дарга 300-д хүн шалгаруулалтад орсон гэж байдаг, Магадгүй зөвхөн энэ дарга өрөөндөө сэмхэн шалгаруулдаг байх

Зочин [103.57.92.223] 2020-05-15 04:40:17

Япон хэл хэцүү шүү солонгос шиг биш шүү

ок [66.181.190.200] 2020-05-15 04:37:29

манай монголын төр засгийн удирдлагууд одоо арга барилаа өөрчилмөөр юм, аль 90 он бишдээ, өчнөөн монголчууд гадаад хар ажил хийсээр ямар ч ирээдүй юм байна гэдгийг ойлгочихоод, одооноос эх ороноо хөгжүүлж, эх орондоо сайн сайхан амьдрах ёстой гэдгийг эхнээсээ ойлгоод байхад, дарга нар нь монгол залуучуудаа гадаад гаргах бодлого явуулаад ичих ч үгүй энийгээ яриад байх юм, бид 3хан саяуулахнаа, кассчин, зөөгч, мэтийн амар ажилуудаа 40 иос дээш насныхан нь хийгээд, цэрэг, цагдаа, тархи толгой, биеийн хүч шаардах ажлыг залуучуудаар хийлгэмээр байх юм, шал дэмий гадаад хар ажил хийгээд байхаар хамаг залуу нас нь дуусаад, юм ч сурсан юм байхгүй, хөгжисөн ч юм байхгүй, монгол улс нь хөгжихгүй хогийн байх юм, энэний оронд Таван толгойн ашиг машигаараа барууны их сургуулиудад залуучууддаа мөнгө хаяад сургаачээ, заавал эх орондоо ирэх нөхцөлтэйгээр , арай л мал шиг бодлого бариад байх юмаа нээрээ

Зочин [202.126.89.190] 2020-05-15 04:21:16

Тэнэг минь манайд ажиллах хүчин дутагдахд бга шүү дэн

Зочин [66.181.161.5] 2020-05-15 03:52:47

Манай хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар монгол иргэдээ ажилд зуучлах үндсэн үүргээ дотооддоо biznetworks.mn сайтаас долоон дор хийж байгаа ажилгүй мэдлэггүй сэтгэлгүй гарууд байдаг шүү. Монголд бараг л энэ сайт ажил олгогч, ажил хайгчдыг холбож байна.

Зочин [76.205.166.119] 2020-05-15 03:22:14

Манайд ажиллах хүч илүүдээд байгаа юм уу. Иргэдээ гаргах л бодлого явуулах юм даа

Зочин [5.228.192.103] 2020-05-15 07:06:20

Идүүдэхээр барахгүй хөдөлмөрт нь нийцсэн цалин өгөхгүй л байна

Зочин [203.169.49.124] 2020-05-15 02:03:32

Монголд чинь хүний нөөц дутагдалтай байна.

Зочин [5.228.192.103] 2020-05-15 07:05:17

Авдаг хэдээсээ л болох байхдаа, нэг нь ч гэсэн хэлээ сайжруулаад ахиу цалин авч байвал болоо доо

Зочин [202.126.89.224] 2020-05-15 01:49:00

японруу ажиллах хүч гаргахын оронд эх орноо яаж хөгжүүлэх вэ? залуучуудаа яаж ажилтай болгох вэ? гэж боддог болоосой манай засгийн газар.

Зочин [192.244.107.154] 2020-05-15 02:00:00

Хөөрхийс бас боддог л байлгүйдээ. Энэ олон ажилгүй хүмүүсээсэ хэдийн ч гэсэн ажилтай болговол сайн биздээ.(POSITIVE MIND)


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.