ОХУ-ын Төрийн Думын болон бүх нийтийн санал асуулгыг цахимаар авна

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Москва хотын сонгуульд амжилттай туршсан цахимаар санал өгөх аргыг ОХУ-ын Төрийн Дум сонгууль болон бүх нийтийн санал асуулгад ашиглаж болох хуулийг баталжээ. Санал өгөх сонгогчийн нэрсийг цахим орчинд байршуулах бөгөөд сонгогч өөрийн нэр рүү орж, овог нэрээ, он сараа бичиж, гарын үсэг зуран баталгаажуулах аж. Харин Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой аливаа санал асуулгад энэ хууль үйлчлэхгүй юм.

ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Николай Булаев хэлэхдээ зайнаас санал өгөх хуулийг Оросын засаг захиргааны субъектүүд санал өгөх орчин нөхцөлийг бүрдүүлэн хэрэглэж болохыг хэлсэн байна. Москва хотын энэхүү туршилтыг Оросын бусад засаг захиргааны субъектын сонгуульд хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа хүмүүс олон байгаа юм.

Тус хотод цахимаар санал авах хуулийн төслийн үйлчлэлийг 2020-2021 онд хүчинтэй байхаар мөн сунгасан ба Москва хотын 2019 оны сонгуульд 11 мянган сонгогч цахимаар саналаа өгч байжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.