Авлигын хэргийн улмаас олон арван төрийн албан хаагчийг баривчлав

Ц.Анударь / Хууль

Алеппо хотын засаг захиргаанаас асар их хэмжээний хөрөнгө мөнгийг авлига, итгэл эвдэх замаар ашиглан завшсан олон тооны албан тушаалтнуудыг саяхан баривчиллаа.

Эрүүгийн цагдаагийн газраас одоо авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 26 хүн дээр нэмээд нэгэн дүүргийн захирагчийг баривчилснаас гадна дөрвөн өөр дүүргийн захирагч нарыг эрэн сурвалжилж байна.

Эрүүгийн цагдаагийн газраас хэд хэдэн дүүргийн захирагч нарыг коронавирус тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх ариутгалын материал, хөрөнгө мөнгө хулгайлсан, барилга барих хууль бус зөвшөөрөл олгосон зэрэг асуудалд буруутгаж буй юм.

Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн газраас авлигын асуудалд холбогдсон хүмүүстэй холбоотой цахим хуудсууд болон нийгмийн сүлжээний аккаунтуудыг хааж өмчлөгчдийг баривчилжээ. Цахим сайт эзэмшигчдийн зарим нь Сирийн сөрөг хүчнийхэнтэй мөн холбоотой байжээ.

Өнгөрөгч есдүгээр сард Сирийн Засгийн газраас гурван зуун тавин тэрбум сири паундтай тэнцэх хэмжээний авлигын хэрэгт холбогдсон боловсролын сайд асан Хазван ал-Ваз болон түүний эхнэрийн өмч хөрөнгийг хураан авсан бөгөөд мөн 87 төрийн албан хаагчтай холбоотой авлигын хэргийг шийдвэрлэсэн.

Сирийн Засгийн газар авлигатай тэмцэнэ хэмээн тунхаглаж хөтөлбөр, төлөвлөгөө гаргадаг ч үр дүнг нь олон нийтэд мэдээлэхгүй өнгөрдөг.

Транспарэнси интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн жил бүрийн судалгааны үр дүнгээр Сири Улс нь араасаа дэд байр эзэлж зөвхөн Сомали Улсын өмнө орсон.


Сэтгэгдэл

зочин [66.181.189.39] 2020-05-15 04:55:26

Элбэгдорж чинь бас их том нь биш шүү дээ,Энхбаяр,М.Энхболд,Бадамжунай,Ц.Нямдорж,Багабанди/Отгонбилэг/Сугар,Ганзориг,Дорлигжав,прокурор,шүүгчид, цагдаагийхан,Аймгийн засгууд гээд

ЗОЧИН [202.9.46.206] 2020-05-15 03:35:12

МАНАЙХ АВЛИГАЧИДТАЙ ИНГЭЭД ЭРС ТЭМЦЭХ ЮМ БОЛ ТЭР ХАР СААРАЛ ЖАГСААЛТААС МАШ ХУРДАН ГАРНА. ЭЛБЭГДОРЖООС ЭХЛЭЭД Л БАРИАД ХОРИОД ШАЛГААД ЯЛЫГ НЬ ОНООГООД ХУЛГАЙН ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД ЭХЭЛБЭЛ АРД ТҮМЭН Ч УРАМШИНА, ТӨР ЗАСАГ ХУУЛЬД ШҮҮХЭД Ч ИТГЭНЭ, ГАДААД ТАЛ Ч ОЛЙГОЖ ДЭМЖИХ БОЛНО. ҮЛБИЙГЭЭД ИНГЭЭД БАЙГААД БАЙВАЛ ХОЖМЫН ХОР НЬ АСАР ИХ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.