Б.Ууганбаяр: Энэтхэг рүү хоёр дахь нислэгийг хийхээр төлөвлөж байна

Н.Алтанцэцэг / Нийслэл

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр” Нэгдүгээр сарын 28-наас хойш Монгол улсын хилээр 130 гаруй иргэн орж ирсэн байгаа. Үүнээс зохион байгуулалтай татан авалтын арга хэмжээг зохион байгуулж, 8080 иргэнийг гадаад улс орноос татаж авсан байна.

Мөн 15 удаагийн агаар зам буюу нислэгээр 3315 хүн, төмөр зам, авто зам, явганаар 5007 иргэнийг татан авсан.Зөвхөн сүүлийн долоо хоногийн байдлаар ОХУ-аас агаарын хөлөг болно Алтанбулаг боомт, Турк, Энэтхэг улсаас нийт 1070 хүнийг авчирсан.

Одоогийн байдлаар 46 улсаас 10761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлсэн байгаа. Эдгээр иргэний дунд

  • Бага насны 1611
  • Эрүүл мэндийн шалтгаантай 449 хүн
  • Өндөр настай 869
  • Жирэмсэн 152
  • Богино хугацааны визтэй 136
  • Тухайн орондоо байрлах боломжгүй болсон 158
  • Оюутан 2818
  • Санхүүгийн ямар ч боломжгүй болсон 1002
  • Насанд хүрээгүй хүүхэд 358
  • Бусад шалтгаантай 3000 гаруй хүн ирэх саналаа ирүүлээд байгаа юм. Бид Консулын газраар дамжуулан судалгаа гаргуулсан.

Өнөөдөр Энэтхэгээс ирсэн иргэдийг оруулаад нийслэл болон бусад орон нутаг дахь 27 цэгт 229 хүн тусгаарлаад байна. Тухайлбал, ХӨСҮТ, Энхсаран сувилал, Наранбулаг гэх газруудад тусгаарласан байгаа. Мөн зоронавирусийн халдвартай бус, өөр өвчтэй хүмүүсийг Нэгдүгээр төв эмнэлэгт тусгаарлаж эхэлсэн.

Түүнээс гадна Баян-Өлгий, Дорноговьд аймагт тараан байршуулж байна. Алтанбулагийн боомтоор ирсэн иргэдээ хойд аймгуудаар байршуулж байгаа бол төмөр зам дагуу сувиллын газруудад мөн иргэдээ байршуулж байгаа.

УОК, Шадар сайдын зүгээс ОХУ-аас оюутнуудаа татан авах ажиллагааг нарийн судалж, зохион байгуулах үүрэг чиглэл өгсөн. Одоогоор өдөр нь тодорхой бус байгаа. Бид ОХУ-д элчин сайдтай байнга холбогдож, оюутнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл авч дараа дараагийн татан авалтыг ярилцаж байгаа. Мөн Энэтхэг рүү хоёр дахь нислэгийг хийхээр төлөвлөж байна. Одоогоор хугацаа тодорхойгүй ч бэлтгэл ажлыг хангах үүрэг өгсөн. БНХАУ-аас тодорхой иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Удахгүй эдгээр иргэнээ татан авч, Замын-Үүдэд тусгаарлах ажлыг зохион байгуулна. Иргэдээд татан авах ажлыг цаашил тасралтгүй зохион байгуулна гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.