З.Ганзоригт: Богдхан ууланд жил бүр хамгийн багадаа 10 буга нутагшуулах төлөвлөгөөтэй байна

Aдмин / Шинжлэх Ухаан 2023

Богдхан уулын дархан цаазат газарт арван буга нутагшуулжээ. Тодруулбал, тавдугаар сарын 11-нд Хустайн байгалийн цогцолборт газраас халиун бугыг шилжүүлэн нутагшуулсан талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлсэн юм. Энэ талаар тус захиргааны ахлах мэргэжилтэн З.Ганзоригтоос тодрууллаа.

-Богдхан ууланд анх удаа буга нутагшуулах ажлыг зохион байгуулав уу?

-Халиун бугын тоо толгойг өсгөх, цус сэлбэх, үржил өсөлтийг баяжуулах зорилгоор дөрвөн согоотой нийт арван толгой буга нутагшууллаа. Энэхүү ажлыг Хустайн байгалийн цогцолборт газар, Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагчид, хамгаалалтын захиргаа болон ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эмч нар хамтран зохион байгууллаа. Богдхан ууланд буга нутагшуулах ажил нь анх удаа гэдгээрээ их онцлог байлаа.

-Цаашид энэ ажил хэрэгжих үү?

-Хэрэв төсөв, санхүүгээ зохицуулж чадах юм бол буга нутагшуулах ажил жил бүр хийх төлөвлөгөөтэй байна. Жилд доод тал нь арван буга авчирна. Байгалийн зэрлэг амьтан учраас баригдах нь ховор, хурдан хөлтэй учраас хүндрэл бэрхшээл ихтэй. Бид энэ удаад арвыг барьсан. Боломж нь олдвол, арв, хориор нь бариад, нутагшуулна. Хөрөнгө мөнгөнөөс шалтгаалах ажил учраас нарийн тоо хэлж чадахгүй байна. Уг нь жилд хамгийн багадаа арван буга авчрах боломжтой.

-Нутагшуулах бугыг хэрхэн сонгож авчирсан бэ?

-Хамгийн гол зүйл нь эрүүл бугыг нутагшуулж, үржүүлэх ёстой. Бугыг тээвэрлэхдээ зориулалтын нойрсуулагчаар унтуулан уулнаас барьж, сорьц, дээж аван, чихний тэмдэг зүүгээд тавьсан.

-Ижил сүргээс нь салгаад, ачаад аваад ирсэн байх. Идээших нь хэр байх бол?

-Богдхан уул өөрөө бугын эх нутаг. Тийм учраас ямар нэгэн асуудал гарахгүй байх гэж найдаж байна. Өвсөн тэжээлтэн амьтан учраас бусад орчинд дасах нь хурдан байдаг.

Ташрамд дурдахад, Үүний өмнө Өмнөговь аймгийн Гурвансайхан ууланд мөн Хустайн нуруунаас буга нутагшуулах талаар доктор Н.Банди, МУИС-ийн доктор, багш Н.Суран нар судалгаа хийж буга нутагших боломжийг тогтоохоор согоог нутагшуулж байсан юм. Анх 100 ч хүрэхгүй тоотой байсан халиун бугыг Хустайн нуруунд нутагшуулан хамгаалалтад авснаар өдгөө 1200 болж өсчээ. Манай улсад халиун бугын тоо 1980 онд 130 мянгад хүрч байсан бол 1990 оноос хойш эрчимтэй цөөрч нэн ховор амьтны жагсаалтад орсон байдаг. Хяналтгүй, хууль бус ан агнуур, хүний хүчин зүйл, буруутай үйлдлээс болж тоо толгой нь цөөрсөн халиун буга өдгөө өсөж, улам олуулаа болсоор байгаа нь сайхан мэдээ юм.

Эх сурвалж: npost.mn


Сэтгэгдэл

АААmnhszpo [178.158.70.35] 2021-11-02 07:13:08

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

Зочин [59.153.115.153] 2020-05-19 10:11:38

Нөгөө Дамдингууд нь нудрах байхөө.

[103.80.210.183] 2020-05-19 08:58:26

бугийн сангийн аж ахуй гэж байлаа тэрийгээ сэргээ. буга+ын =бугийн шүү. буг + ын =бугын биш шүү.

Гүнж Э [194.228.32.110] 2020-05-19 15:27:55

[103.80.210.183] та бол монгол хэл бичгийн мундаг эрдэмтэй хүн байна. Таныг Монгол улсын хэвлэл мэдээлэл Гүнхэл бичгийн том дарга болгоёо. АН-аас ийм эрдэмтүүд олноор төрлөө. Монгол хөгжиж бнаа.

vcv [202.21.117.34] 2020-05-19 08:42:48

САЙН,,,,,,,,


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.