Энэ сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр иргэдээ татаж авна
.jpg)
Энэ сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр ОХУ-ын Европын хэсэг дэх хотуудад буй монгол иргэд, оюутнуудыг, 26, 27-нд Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудад буй иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор хэсэгчлэн татахаар ажиллаж байгааг ОХУ дахь манай ЭСЯ-наас мэдээллээ.
Энэ сарын 20-ны байдлаар ОХУ-аас нутаг буцах хүсэлт гаргасан 1000 орчим иргэн байгаа бөгөөд дээрх татан авалтаар тэдний 50 хувь нь буюу 500 орчим иргэн эх орондоо ирэх аж.
Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгт 170 орчим иргэнийг бүртгэх бөгөөд ЭСЯ-наас иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, УОК-т хүргүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ нэн түрүүнд сургууль болон дотуур байрны эрүүл ахуй, халдвар тархалтын байдал нь хүндэрч яаралтай нутаг буцах хүсэлт гаргасан оюутнууд, хоёрдугаарт, тухайн хотод ганц хоёроороо сурдаг, өмнө нь нутаг буцах хүсэлтээ гаргасан оюутнууд, гуравдугаарт, бага насны хүүхэд болон жирэмсэн, архаг, суурь өвчтэй иргэд, дөрөвдүгээрт, аль болохоор эмэгтэй оюутнуудыг тус тус бүртгэж байгаа аж.
Бүртгэлд хамрагдах иргэдэд дээр дурдсан шалтгаанаас гадна нутаг буцахаар өмнө нь бүртгүүлсэн, тийзийн болон тусгаарлах байрны зардлыг төлсөн, коронавирусний шинжилгээ хийлгэж халдваргүй гэдгийг нотолсон лавлагаатай байх зэрэг нийтлэг шалгууруудыг тавьж байгаа бөгөөд шууд нислэгээр зорчих иргэдийн нэрсийн жагсаалтыг УОК эцэслэх юм байна. ОХУ-аас иргэдээ татах ажлыг цаашид үе шаттайгаар үргэлжилнэ гэдгийг ОХУ дахь ЭСЯ-наас онцоллоо.
УИХ-ын гишүүн асан А.Ундраа Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг ингэж амьд явахаар үхсэн нь дээр гэжээ
Цагаан сараар бөх барилдуулахыг бөхийн холбоо, бөхчүүд, үзэгч олон дэмжиж байна
Д.Бямбасүрэн: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бол Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын хүн биш. Ч.Хүрэлбаатар бол зөвхөн гадныханд л үйлчилдэг хүн
Р.Гончигдорж: Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн дагуу 2023 онд болох ёстой
А.Сүхбатад ч Хууль үйлчлэх ёстой
Улсын Дээд шүүх: Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, прокурорт буцаалаа
ЭМДЕГ: Эмнэлэгт ЭМД-ын дэвтэргүйгээр регистрийн дугаараар болон хурууны хээг уншуулж үзүүлэх боломжтой
Доктор С.Авирмэд: Оюутолгой 45 сая тонн зэс, 1800 тонн алтнаас хавьгүй илүү их нөөц байгаа юм биш үү?
Үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлах салбарууд
Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ