Автобусны буудлуудыг ариутгах, цэвэрлэх ажил Баянгол дүүрэгт үргэлжилж байна

Ц.Анударь / Нийгэм

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах чиглэлээр НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлттэй холбоотой олон ажлыг зохион байгуулж байна. Үүний нэг нь нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг автобусны буудлын сандал, хогийн сав, ТҮЦ-үүдийн өнцөг булан бүрийг ариутгал, халдваргүйжүүлэх тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэх ажил хуваарийн дагуу үргэлжилж байна. Тэгвэл энэ ажлын хүрээнд өнөөдөр Баянгол дүүрэгт цэвэрлэгээний ажлыг хийж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон бусад холбогдох албаныхан газар дээр очиж, хяналт тавин ажиллаж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “НЗДТГ-аас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж байна. Халдвар тархах хамгийн өндөр магадлалтай нийтийн тээврийн нэг автобусаар өдөрт дунджаар 650-700 хүн үйлчлүүлж байна. Тиймээс бид автобусны халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээг тогтмол хийж байгаа. Үүнээс гадна халдвар тархах өндөр эрсдэлтэй газрын нэг болох автобусны буудлуудыг ариутгах ажлыг НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтраад тогтмол хийж байна. Өнөөдөр гурван тусгай зөвшөөрөлтэй байгууллагатай хамтран Баянгол дүүргийн автобусны буудлуудыг ариутгахаар төлөвлөн ажиллаж байна. Цаашид ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг тогтмол хийж ажиллана. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг сандал, хогийн сав, автобусны буудал зэргийг зориулалтын халдваргүйжүүлэлтийн бодис, хөөсөөр угааж цэвэрлэнэ. Бидний хувьд ариутгалын ажлыг тогтмолжуулаад ажиллаж байгаа тул иргэд маань бас ухамсартай хандаж, автобусны буудал дээр ил задгай нус цэр, хогоо битгий хаяарай гэж хэлмээр байна.

Өнөөдрийн байдлаар Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Их сургуулийн гудамжинд байрлах 26 автобусны буудал, иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг гурван талбайг угааж, цэвэрлээд байна.



Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:06:04

8XhkNa http://pills2sale.com/ levitra nizagara

Zochin [202.126.88.205] 2020-05-22 14:34:13

Hot ajlaa sn hiij bga medegdej bnaa


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.