Хадгалах хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүн бэлэгний багцад оруулсан зөрчил илрүүллээ

Ц.Анударь / Нийгэм

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд томоохон супермаркетуудаар худалдаалагдаж буй багцалсан хүүхдийн бэлэгний худалдаалалтад хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтад “Номин тав трейд” ХХК-ийн “Номин Зунжин”, “Миний дэлгүүр” ХХК-ийн “Миний дэлгүүр”, “Моннидер” ХХК-ийн “Оргил Зунжин” супермаркетууд хамрагдлаа.

Бэлэгний орцод орсон бүтээгдэхүүн тус бүрийн гарал үүсэл, хадгалалтын хугацаа зэргээс харахад гарал үүсэл тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан зэрэг зөрчил илрээгүй боловч хадгалах хугацаа нь ойртсон бүтээгдэхүүнийг багцад нэлээдгүй оруулсан байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: НМХГ


Сэтгэгдэл

Зочин [66.181.176.18] 2020-05-24 11:34:20

хаяаад байвал яаж мөнгө олох в дээ эртнээс хугацааг нь хараад хямдруулж зарж байхад яаана уулгамч юм шиг дуусах дөхөнгүүт хүүхдүүдэд зарах гээд тэхийн оронд буян болоод хямдралтай зарвал яаадгийн чихэр жимсний дутагдалтай зутруу айлуудын хүүхдүүд баярлаж л байг гэж бодож болдгүйн байхдаа

Zochin [202.126.88.48] 2020-05-24 08:00:46

Hvvhdvvdee beleg nertei sahar undaa tos idvvlj horduulhaa boliochee

Худалдан авагч [202.9.46.224] 2020-05-24 07:05:55

Дуусаагүй байвал зарж болно шүү дээ

Зочин [192.82.68.224] 2020-05-24 11:55:16

Авсан чихэр боовоо маш хурдан идэж дуусга гэхнэ

Сс [103.212.118.142] 2020-05-24 02:09:37

Авахгүй байх

Дд [202.126.88.59] 2020-05-23 20:40:00

Сайн шалгаарай, мэргэжлийн хяналтын хуулийг чангатгаж байж ард олноо хамгаална шуу

зочин [124.44.156.207] 2020-05-23 15:00:08

Янз бүрийн баяр ёслолын үеэр хүүхдүүдэд "БЭЛЭГ" нэртэй хортой хүнсний цуглуулга өгдгөөсөө Монголчууд хэзээ татгалзах вэ? Хүүхдүүдэд ном, оюуныг хөгжүүлэх тоглоом, витаминлаг чанартай хүнс, сүү цагаан идээ өгөх зүйлс зөндөө байна. Гэтэл Монголын хүнсний дэлгүүрүүдэд "БЭЛЭГ" нэртэй зардаг ууттай зүйлс бараг бүгд хор бөгөөд хорт хавдрын эсийг үүсгэгчдийг тэжээгчид байдаг биш үү? Тухайлбал, жигнэмэг-печенье, чихэр шоколад, попкорн, чипс, бохь, гаа, цэлцэгнүүр, резинэн чихэр, хийжүүлсэн ундаа, жимсний чанамал-компот зэрэг нь бүгд хорт хавдрыг үүсгэгч эсийг тэжээдэг биз дээ? Ийм хортой зүйлс агуулсан бэлэг нэртэй хорыг хамгийн хайртай бяцхан үрсдээ мөнгөөрөө худалдан авч өгч болох уу?

Зочин [202.131.231.2] 2020-05-23 07:53:07

Том худалдааны дэлгүүр байж хүүхдэд хугацаа нь дөхсөн бүтээгдэхүүн борлуулж яах гэсэн юм бдээ тэрнээс чинь хордлого авбал яах болж байна,

Худаллан авагч [103.26.194.116] 2020-05-23 06:23:10

Номин хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ устгах бус ажилчиддаа хямд үнээр борлуулдаг.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.