"Үндэсний их баяр наадам"-ыг тэмдэглэхгүй байхыг дэмжинэ гэж асуулгад оролцогчдын 84,5 хувь хариулжээ
COVID-19 цар тахлын үед Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байх тухай iKon.mn сайтаас 2020 оны тавдугаар 26-29-ний хооронд явуулсан санал асуулгын дүн гарчээ.
Санал асуулгын асуулт нь COVID-19 цар тахлын үед Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй, зардлаа хэмнэе гэвэл Та дэмжих үү? байсан аж.
Санал асуулгад 7,425 иргэн оролцжээ. Үүнээс 84.5% нь Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байхыг дэмжсэн бол 14.9% нь дэмжээгүй байна.
Харин санал асуулгын бусад хэсэгт 0.5% буюу зарим иргэн:
- Нээлт хийхгүйгээр бөхөө барилдуулаад шууд дамжуулж үзэх
- Наадам хийхгүй, хуулийн дагуу 5 хоног амрах
- Наадам хийх зардлаараа өрх, гэр бүлүүддээ дэмжлэг үзүүлэх
- Эрүүл мэндийн салбартаа дэмжлэг үзүүлэх гэсэн саналуудыг бичжээ.
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ