ОХУ-д 8985 шинэ тохиолдол илэрчээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-д нэг өдрийн дотор коронавирусний халдварын 8985 тохиолдол шинээр илэрч, нийт тохиолдлын тоо 476658 болсон тухай тус улсын Коронавирусний халдварт өвчний тархалттай тэмцэх шуурхай штаб өчигдөр мэдээлжээ.

Халдвар авсан хүмүүсийн 3293 нь буюу 36.6 хувь нь шинж тэмдэггүй байжээ. Москва хотод 2001, Москва мужид 751, Санкт-Петербург хотод 326, Доод Новогород мужид 305, Свердловск мужид 249 шинэ тохиолдол илэрсэн байна.

Коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийн тоо нэг өдрийн дотор 3957-оор буурч, нийт эдгэрсэн хүний тоо 230688-д хүрчээ. Шуурхай штабын мэдээлснээр, нийт халдвар авсан хүмүүсийн 48.4 хувь нь эмчлэгдээд байна.

Халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо нэг өдрийн дотор 112-оор нэмэгдэж, 5971 болжээ. Шуурхай штабын мэдээлснээр, энэ нь 5 дугаар сарын 25-наас хойших хамгийн бага үзүүлэлт болсон байна. Нас барсан тохиолдлын тоо нийт халдвар авсан тохиолдлуудын 1.2 хувийг эзэлж байна. Москва хотод өнгөрсөн хоногт 51 хүн нас баржээ. Түүнчлэн Санкт-Петербургт 15, Москва мужид 11, Дагестанд 5, Доод Новогород мужид, Челябинкс мужид 3 тохиолдол тус бүр бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Монцамэ