Дэлхийн авлигатай тэмцэх байгууллагуудын зураглал нэртэй тайлан гарчээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Францын Авлигатай тэмцэх байгууллага нь Авлигын эсрэг Европын зөвлөлийн Авлигын эсрэг улсуудын бүлэг (ГРЕКО), Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Авлигаас урьдчилан сэргийлэх байгууллагуудын сүлжээтэй хамтран улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагын талаар судалгааны төсөл хэрэгжүүлсэн бөгөөд төслийн тайланг “Дэлхийн авлигатай тэмцэх байгууллагуудын зураглал” нэртэйгээр гаргасан байна.

Тайланг дараахь линкээр орж үзэх боломжтой:

https://www.agence-francaise-anticorruption.gouv.fr/files/files/NCPA_Analysis_Report_Global_Mapping_ACAs.pdf

Уг тайланг дэлхийн 114 улс орны 171 байгууллагад хийсэн онлайн судалгаанд үндэслэн гаргасан байна. Төслийн зорилго нь дэлхийн улс орнуудад байгуулагдсан авлигатай тэмцэх олон төрлийн байгууллагуудын талаарх мэдээллийг цуглуулах, төвлөрүүлэх, тархаах байсан юм. Өргөн хүрээний мэдээлэл цуглуулалтын зорилго нь авлигатай тэмцэх байгууллагуудын шинж чанар, тэдний шаардлагын талаар авлигатай тэмцэх чиглэлийн судлаачдын ойлголтыг нэмэгдүүлэхэд нь туслах, мөн түүнчлэн эдгээр байгууллагуудын нийтлэг хандлага, сорилт бэрхшээлийг тодорхойлох, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх явдал байсан аж.

Судалгааны тайланд дүгнэхдээ, ерөнхий байдлаар, улс орнуудад авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий нэг байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү байгууллага нь ихэнхдээ хуулийн этгээдээс илүүтэйгээр хувь хүнтэй холбоотой мөрдөн шалгах болон/эсхүл яллах чиг үүрэгтэй байна. Авлигатай тэмцэх байгууллагуудаас хариуцлага хүлээлгэх механизм нь ихэвчлэн захиргааны шинж чанартай байна. Ихэнх авлигатай тэмцэх байгууллагууд нь үндэсний авлигатай тэмцэх стратегийг боловсруулахад оролцсон байгаа бол бага хувь нь хөрөнгө болон ашиг сонирхлын мэдүүлгийн үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцогчдыг 39 хувь нь өөрийн авлигатай тэмцэх байгууллага нь удирдах албан тушаалтнуудын хөрөнгө болон/эсхүл ашиг сонирхлын мэдүүлгийн үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэгтэй байна.

Эх сурвалж: АТГ


Сэтгэгдэл

Зочин [202.126.92.82] 2020-06-10 11:08:02

МАН АН МАХН гээд нам нэртэй хулгайчдыг нэгийг ч сонгож болохгүй удахгүй өрөө дийлэхгүй дампуурлаа зарлана шүү

Зочин [202.126.88.198] 2020-06-09 14:59:20

өө хөөрхий Азийн хамгийн ядуу буурай гэх Камбожиос долоон дор болчихсон байна шүү дээ. Аргагүй шүү дээ, МАН-аа дандаа л сонгож ирсний балаг.Хохь чинь.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.