ЭЕШ-ыг нийт 85 шалгалтын байранд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна

Н.Алтанцэцэг / Боловсрол

Элсэлтийн ерөнхий шалгалт болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ жил 30900 шалгуулагч, шалгалт өгөх бүртгүүлснээс 21 мянга нь энэ онд ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхэд, үлдсэн 2900 нь өмнөх онуудад сургууль төгссөн шалгуулагчид байгаа аж.

Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлын талаар тодруулахад “Суудал хуваарилалтыг хийгээгүй байна. Учир нь Боловсролын яамнаас элсэлтийн шалгалт болох хугацааг эцсийн байдлаар батлаагүй байгаа. Гэхдээ шалгалт явуулахдаа шалгалтын байранд хэдэн цагт ирэхийг нарийн тусгаж, шалгалт өгөхөөр бүртгүүлэхдээ бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс хоёроос, гурван нэвтрэх газрыг бий болгохоор төлөвлөсөн.

Өмнө нь 50 шалгалтын байрны нэг ангид 20-100 хүүхэд суулгадаг байсан. Харин энэ жилийн хувьд УОК-оос зөвлөмжийн дагуу ширээ хоорондын зайг 1.5-2 метрт байршуулж байгаа. Ингэхээр нэг ангид хамгийн ихдээ 12 хүүхэд суухаар болж байна. Ингэхээр нийт 85 шалгалтын байранд элсэлтийн шалгалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Шалгуулагч шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай. Мөн дөрвөн зүйлийн бичиг баримтыг бүрдүүлсэн байх хэрэгтэй.

Үүнд, нэгд, иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, хоёрт, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, гуравт, суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/, дөрөвт, бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна. Түүнээс гадна халдвар хамгааллын дэглэмийг сахиж, амны хаалт зүүж, гараа ариутган, бусадтай 1.5-2 метрийн зайтай байх хэрэгтэй”гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.