Москва хотын хөл хорионы дэглэмийг сулрууллаа
Коронавирусийн цар тахлын халдварын тоо Москва хотноо буурч байгаа тул тус хотод тогтоогоод байсан хөл хорионы хатуу дэглэмийг сулруулж эхэллээ.
Энэ долоо хоногийн Мягмар гаригаас буюу зургадугаар сарын 9-нөөс нийтийн тээврээр тусгай зөвшөөрлийг бичиггүй зорчиж болохоос гадна, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс гэрээсээ чөлөөтэй гарч болно. Мөн үсчин, гоо сайхны салон, машин угаалгын газрууд хэвийн ажиллаж эхэллээ хэмээн Москва хотын Захирагч Сергей Собянин мэдэгдлээ. Үзвэрийн газруудыг одоогоор нээгээгүй ч театрын уран бүтээлчид театртаа очин бэлтгэл сургуулилалтаа хийж болох ажээ.
Москва хот ийнхүү шат дараатайгаар дэглэмээ сулруулж байна. Зургадугаар сарын 1-нээс бага зэрэг сулруулж, цэцэрлэгт хүрээлэнд бөөгнөрөхгүйгээр зугаалж, агаал амьсгалахыг зөвшөөрсөн юм. Ингэж сулруулснаас хойш халдвар нэмэгдээгүй ч бүх зүйл өмнөх шиг хэвийн, чөлөөтэй болно гэсэн үг биш гэдгийг Сергей Собянин анхаарууллаа.
Оршуулгын газрууд ажиллаж эхэлсэн бөгөөд халдварын аюулгүй дэглэмийг сахин оршуулуулах ёслол, талийгаачдын бунхныг эргэхийг зөвшөөрсөн байна. Харин цэцэг авчирч тавихыг хоригложээ.
Хэдийгээр зургадугаар сарын 1-нээс дэглэмийг шат дараатай сулруулж байгаа ч заавал амны хаалт зүүхийг шаардаж байгаа юм.
ХҮН: Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг нэмж, сэхээтнүүдийг доромжиллоо
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Ч.Отгочулуу: Монголд пиарчид засаглаж, энтрепренерүүд зүдэрч байна
Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө
Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу
Д.Ганбат: УИХ-ын дарга индэр дээрээс "П****" гэсэн. Та нарын явуулж байгаа бодлогыг хараад малчид, ард түмэн ингэж хэлж байна
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын санаачилсан хуулийн төсөл: 2025 оноос цэцэрлэг, сургуулийн сурагчдад 11 цагт 250 грамм цэвэр үнээний сүү өгдөг болно
МАШИНД МӨРГҮҮЛЖ ЭРСЭДСЭН ОЛОН БЯЦХАН ЗҮРХИЙГ ИНГЭЭД Л МАРТАЦГААХ УУ?
ХУУЧИН АВТОМАШИНЫ ХУДАЛДАА