АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 2 сая давжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо хэдийн 2 сая давжээ. “Worldometers” цахим хуудасны мэдээлснээр, халдвар авсан хүний тоо тус улсад 2066401-д хүрээд байгаа аж.

Цар тахал дэгдэж эхэлснээс хойш АНУ-д халдвар авсан 115130 хүн нас барсан бол 808494 хүн эдгэрчээ. Халдварын хамгийн их тохиолдлууд Нью-Йорк, Нью-Жерси, Калифорни, Иллинойс, Массачусетс муж улсуудад бүртгэгдсэн байна.

Коронавирусний халдварын хамгийн анхны тохиолд өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдэж, дийлэнх улс оронд тархаж эхэлсэн юм. Цар тахал дэгдэж эхэлснээс хойш дэлхийн 7.4 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, 419 мянга гаруй хүн нас баржээ.

Эх сурвалж: Монцамэ