ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 500 мянга давжээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-д нэг хоногийн дотор коронавирусний халдварын 8779 шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан нийт хүний тоо 502436 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв.

Шинэ тохиолдлуудын 1436 нь нийслэл Москва хотод, 724 нь Москва мужид, 312 нь Санкт-Петербургт, 303 нь Доод Новгород мужид үлдсэн нь бусад бүс нутагт илэрчээ. Оросын нийслэлд халдвар авсан нийт хүний тоо 201221 болсон байна. ОХУ-д одоогийн байдлаар 234754 хүн эмчилгээ хийлгэж байна.

Нэг хоногийн дотор 8367 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 261150 болсон бол 174 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 6532-д хүрчээ.. Шуурхай штабаас мэдээлснээр, ОХУ-д халдвар авсан хүмүүсийн 52 хувь нь эдгэрсэн байна.

Одоогийн байдлаар коронавирусний халдварын сэжигтэй 321 мянга орчим хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд нийтдээ 13.8 сая хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ.

Эх сурвалж: Монцамэ