Гарцан дээр зам тавьж өгөөгүй 1015 жолоочид шийтгэл оногдуулжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлэг “Явган хүний гарц нэвтрэх”-д жолоочийн баримтлах заалтын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоног буюу 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 14-ны өдөр хүртэл Явганы хүний гарц дээр явган зорчигчид зам тавьж өгөөгүй 1015 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38 дахь заалтаар тус тус шийтгэл оногдуулсан. Зам тээврийн осолд өртсөн явган зорчигчийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Иймд явган зорчигч ТА явган хүний гарц гарамаар зам хөндлөн гарах, үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй тохиолдолд ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд оролцогч ЖОЛООЧ ТА явган хүний гарц дээр явган зорчигчид ЗАМ ТАВЬЖ өгч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА


Сэтгэгдэл

temuujin [66.181.188.96] 2020-06-16 05:49:05

Шөнийн цагаар мотоцикл унаад, тэрнийгээ албаар чанга дуугаргаж хаазлаад байгаа нөхдүүдийг болиулмаар юм.

Зочин [64.119.20.115] 2020-06-15 18:31:12

Ямар шийтгэл..10мя төг үү.2019 онд 500 хүн дайрч хлсалсан нь багадаа юу.өдөрт согтуу 70 жодооч журамласан нь ихдээ юу.ж: орос хятадад согтуу жолоочийг цагдаа торгохгүй эрүү үүсгэж шүүхээр торгоно 3 сар баривчлана тэгээд зогсохгүй эрхийг 5 жилээр хасна.оноо хаснаа.олон удаа зөрчил гаргаад бвал жолоодох сэтгэл зүгүй бна гээд насан туршид .хасна. үнэмлэхгүй жолоодвол 5 жил сургалтанд сууж эрх авахыг хасна. Их гоё номондоо орчихноо.

Зочин [202.126.89.131] 2020-06-15 07:06:55

морин дээр сагсуурч болно. машин тэргээр сагсуурч үл болно.

Зочин [103.229.178.26] 2020-06-15 06:50:33

за даа явган хүний гарцаар гарч байгаа хүмүүсийн урдууд дайрдаггүй машин гэж бараг л байхгүй дээ. машин явах чиглэлийн улаан гэрэл асчихаад байхад л мал царай царайлаад гутлын хоншоор дайрчих шахаад л урдуур давхиад гарах юм. ийм малаас долоон дор тэнэг ооркуудаа журамлаачээ.

zochin [202.9.46.101] 2020-06-15 06:50:08

mash zuv. khoroolol dotor 20km tsagaas iluu davkhiad b.gaa nukhduuded khariutslaga toots.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.