Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолджээ

Н.Алтанцэцэг / Хууль

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осолд холбогдох тохиолдол их байна. Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр Тоёота Приус маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /1.92% согтолттой/ тээврийн хэрэгсэл жолоодон Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Ажилчдын гудамжинд онхолджээ. Зорчигч Б эмэгтэй /1.13% согтолттой/, зорчигч О эмэгтэй /1.73% согтолттой/ нар гэмтсэн ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.

image

Энэ оны эхний таван сард 10320 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлсэн байна. Иймд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, зорчигчдын зүгээс жолоочдоо тавих хяналт, шаардлага байдаггүй, согтуу хүнээр автомашин жолоодохыг өөгшүүлснээс болж бусад дүрмээрээ яваа хөдөлгөөнд оролцогч нарт аюул, занал учруулж, өөрсдөө гэмтэж бэртэж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.216] 2020-06-16 08:48:05

лй айнууд

Зочин [202.131.233.10] 2020-06-16 05:58:28

Хүүхнүүд архи уухаа болиочээ

Зочин [139.5.216.11] 2020-06-16 03:39:16

Харамсалтай

Zochin [172.58.45.238] 2020-06-16 02:25:38

Utreend n vibrator hiitsen yavsan gesiishdee tsagdaa nar

зочин [66.181.183.163] 2020-06-16 02:24:49

Согтуугаар жолоо барьсан хэн бэ гуайг ч шоронд хийж архины эмчилгээнд оруулж албадан хөдөлмөр эрхлүүл ямар ядаргаатай юм бэ эрүүл саруул ид хийж бүтээх насандаа бусдад гай болоод ингэж явах гэж үнэхээр харамсалтай.

zochin [202.9.46.158] 2020-06-16 02:07:27

iim ukhamsar doroi nukhduud mahin joloodoj b.gaa gekheer yana daa.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.