Өрхийн тоо 25.7 хувиар өсжээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Энэ оны эхээр явуулсан Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор нийт өрхийн тоо 2010 оноос 25.7 хувиар өссөн дүнтэй гарчээ. Үүн дотор хотын өрх 26.4 хувиар, хөдөөгийн өрх 24.3 хувиар тус тус өссөн байна.

Улсын хэмжээнд 897.4 мянган өрх тоологдсоноос 59.7 хувь нь ам бүлээрээ байгаа өрх, 22.7 хувь нь нийлмэл ам бүлтэй, 15.4 хувь нь ганц бие, 2.2 хувь нь холимог ам бүлтэй байна. Гэрлэлтийн дундаж нас хоёр насаар хойшилсон байна.

Мөн улсын хэмжээнд өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6 болсон нь 2010 оны улсын дундаж тоотой ижил байна. Харин 1-2 ам бүлтэй өрхийн эзлэх хувь ихээхэн өөрчлөгджээ. Тухайлбал, 1-2 ам бүлтэй өрх хотод 4.5 пунктээр, хөдөөд 5.1 пунктээр өмнөх тооллогын дүнгээс нэмэгджээ.

Анхны гэрлэлтийн дундаж нас 27.7 болсон бөгөөд 2010 онтой харьцуулахад хоёр насаар хойшилсон байна. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн анхны гэрлэлтийн насны ялгаа ойролцоогоор нэгээс хоёр насны зөрүүтэй байгаа нь сүүлийн 20 жилд өөрчлөгдөөгүй талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:46:04

L5nHuA http://pills2sale.com/ levitra nizagara

Гэрэлчимэг [70.29.80.254] 2020-06-18 19:45:37

Үнэн юмуу ? эсвэл сонгуулийн show юмуу


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.