Хэнтий аймгийн сумдад түүхийн танилцуулга цогцолбор байгууламжууд баригдаж байна

Н.Баярмаа / Орон нутаг

Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг хэмээн зарласантай холбогдуулан Азийн хөгжлийн банкны болон бусад санхүүжилтээр шинээр хийж буй бүтээн байгуулалт сумдад ч өрнөж байна.

Үүнээс дурьдвал, Хэнтий аймгийн Батноров, Норовлин, Биндэр, Дадал суманд түүхийн танилцуулга цогцолбор байгууламжууд баригдаж буй гэнэ. Тодруулбал, 1206 онд одоогийн Биндэр сумын нутагт эзэн Чингис хаан их хуралдайг хуралдуулж, Монгол Улсаа тунхагласныг бэлгэдэн "Монгол төрийн их хуралдай орд" цогболборыг тус газарт нь байгуулж байна. Тус газарт Эзэнт гүрний тулгын чулуу тавигдсан түүхэн газрыг эрдэмтэд сурвалжлан олсноор 1994 онд хөшөө босгосон байдаг юм.

Аялал жуулчлалын бүс нутгийг хөгжилд хөтлөх 250 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлж, Биндэр суманд Онон гол дээр дотоодын аж ахуйн нэгж бие даан гүүр барьж байна. Харин Баян-Адарга Дадал сумыг холбосон Онон голын 150 метр төмөр бетон гүүрийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, ашиглалтад оруулжээ.

Баян-Адарга сумын иргэдийн 40 гаруй хувь нь Онон голын хойд талд амьдардаг бөгөөд голын урсцаас хамаарч зорчих хөдөлгөөн хийдэг байсан хүндрэл энэхүү гүүр баригдсанаар арилсан байна.

Түүнчлэн Монгол Улс, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн шинэ бүс бий болох төдийгүй Хэнтий аймагт Засгийн газраас хэрэгжүүлэх түүхэн аялал жуулчлалын бүс, томоохон цогцолборууд, түүнийг холбох авто замын трассын нэвтрэлт гүүр ашиглалтад орсноор нэмэгдэнэ хэмээн тооцоолж буй аж.


Сэтгэгдэл

Жуулчлал Монголд хөгжихгүй болчихжээ. [202.131.225.53] 2020-06-23 02:38:44

Монголд ч жуулчид ирнэ гэдэг ЛӨӨЛИЙ болов. Дэлхийд жуулчлал 94 хувь буурсан гэж байна. Тэгэхлээр Монголд гаднаас ирдэг жуулчид 100 хувь НИАД болсон гэсэн үг. Ийм байхад ойрын жилүүдэд жуулчлалын объект нэмж бариад байх уу? Яахав дотоодын жуулчдад зориулж босгож болох юм, гэхдээ монголчууд зардлыг нь нөхөж чадах болов уу? Нөгөөтэйгүүр Чингисийн түүхийг сонирхдог гадаадын жуулчдын тоо БУУРЧ байгаа. Египт, Турк, Израйль, Франц, Герман, Хятад, Энэтхэгт үй олон хаан байна. Дэлхийн далайн эргээр үйл олон амралтын газар ус, жорлонтойгоо байна. Гадаадын жуулчдад тийшээгээ очих нь ойр бөгөөд баталгаатай байна ш дээ.

Зочин [202.131.251.130] 2020-06-22 00:36:57

neeree l davgaa avarga l bna daa

Сарантуяа [70.29.80.254] 2020-06-21 02:15:38

Аялал жуулчлалын газар байгуулах нь яах вэ хамгийн гол модон жорлон, халуун уснаа яаж шийдэх юм бол , аялал жуулчлал чинь энэ хоёр хамгийн гол шүү дээ Монгол орны хөдөөгийн амьдрал мөнч. Хэцүү байдаг бие засаж орж ирээд гар угаах гэж байхгүй, тэр бөгсөө арчсан гараараа хоол ундаа барьж иднэ усанд орохгүй , уулан нь хотуудаар соёлтой боловсон хөгмлүүлэхэд мөнгө зарцуулах хэрэгтэй , хамгийн тулгамдсан асуудал шүү дээ аялал жуулчлал яахав дээ бид тэр олон зуун үеэ мөн Чингис хаан ыхаа царай зүсийг мэдэхгүй байж том том яриад яахав дээ орон нутагуудаа орчин үед тохируулж хөгжүүлэх хэрэгтэй

Иргэн [64.119.19.171] 2020-06-20 12:00:03

Хархориныг бас аялал жуулчлалын бүс болгох хэрэгтэй

zochin [192.82.78.94] 2020-06-20 11:04:37

uneheer ih haanaaraa baharhaj bna geed l bdag uzeh yum baidaggui shuu zov negent hiisniih sain yum hiigeerei

ККК [202.179.26.105] 2020-06-20 09:16:06

ДАГВАДОРЖ АВРАГА Л БАЙНА ШД

ККК [202.179.26.105] 2020-06-20 09:08:23

ДАГВАДОРЖ АВРАГЫГ ХИЙЧИХЭЭ ЮҮ ...

Зочин [103.212.119.154] 2020-06-20 06:35:58

huuchin baiguulamjuudaa sergeesen bol neg shabar barimal vzeheer hol gazar luu gadaaduud bitgii hel mgl chuud ch yabahgui shd vhmel hurungu oruulalt bolchih bii de

Зочин [66.181.179.176] 2020-06-20 06:08:28

Өвөр Монголын Ордос шиг аялал жуулчлалын бүс болгох хэрэгтэй


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.