Өчигдөр орсон борооноор 180 гаруй өрх усанд автжээ

Б.Лхамаа / Орон нутаг

Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өчигдөр буюу зургаадугаар сарын 21-ний өдөр 13:10 цагаас 13:56 цагийн хооронд нийт нутгаар бороо орж, хур тунадасны хэмжээ хамгийн их нь Зуунмод суманд 51 мм, Баян суманд 11мм, Алтанбулаг суманд 16 мм хур тунадас орж гамшигт үзэгдэл болжээ.

Урьдчилсан байдлаар Зуунмод сумын хэмжээнд 181 өрх, дөрвөн орон сууцны В1 давхар усанд автаж, зургаан өрхийн гэр үерт урсан 53 хашаа нурж, 10 орчим машиныг уснаас татан гаргаж, хоёр иргэн нас барсан харамсалтай мэдээлэл ирээд байна.

Мөн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт нутаглаж байсан Дундговь аймгийн харьяат малчдын 3400 орчим мал үерт автжээ.

Үерийн улмаас Алтанбулаг суманд 200 өрх усанд автан 30 гаруй хашаа нурж, 10 айл өрх орон гэргүй болоод байна.

Дээрх дуудлага мэдээллээр Онцгой байдлын газраас давхардсан тоогоор 82 алба хаагч, 20 техник, орон нутгаас 32 хүн, зургаан техниктэй ажиллаж, 30 иргэний амь насыг үерийн уснаас авран, хоёр буцалтгүй нэрвэгдэгчийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.

Цаашлаад өөрсдийн гэр орон, хашаа байшингаа үерт автахаас сэргийлж боломжтой бүх арга хэмжээг авахыг мэргэжлийн байгууллага анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.64.248] 2020-06-22 03:10:05

зарим мэрэгжлийн орчуулгын үг хэллэгийг монгол хэл дээр яаж буулгахаа анхаармаар юмаа, "буцалтгүй нэрвэгдэгч" гэж монгол үг байхуу???

Зочин [172.58.143.119] 2020-06-22 04:28:10

Baihgui malaas dor setguulch bna


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.