Борооны улмаас олон тооны бог мал хорогджээ

Н.Баярмаа / Орон нутаг

Өчигдөр /06.21/ орсон усархаг аадар борооны улмаас үер болж Төв аймагт олон тооны бог мал хорогджээ.

Тодруулбал, тус аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Довын хайрхан”, “Ширээгийн булаг”, Баян сумын “Их-Элгэн” гэдэг газар усархаг аадар бороо орсны улмаас Дундговь аймгийн харьяат малчин М-ын 900 бог, 4 бод, малчин Б-ийн 700 бог, Б-ийн 800 бог, М-ийн 1000 орчим бог гээд нийт 3400 орчим мал үерт өртөж хорогджээ.

Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа тухай мэдээллийг тус багийн Засаг дарга Н.Мядагмаа аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл

Сувд [66.181.161.127] 2020-06-24 04:44:03

Хайран

Зочин [202.9.40.152] 2020-06-24 02:15:29

Байгаль байгалаараа байх сайхан. Амьд биет гэж сонин юм даа

Зочин [139.5.217.253] 2020-06-23 01:54:02

ДААТГУУЛСАН БИЗДЭЭ ХЭДЭН ТӨГРӨГАВААД МАЛ ХУДАЛДААД АВЧИХ АА. ИРЭХ ӨВӨЛ ШИРҮҮН БОЛОХ ШИНЖТЭЙ ГЭЛЦЭЭД БНА ӨВС ХАДЛАНГАА ЭРТ БЭЛДЭЖ ЗАРМЫГ НЬ ИДЭШУУШИНД БОРЛУУЛСАН ДЭЭРДЭЭ

Зочин [70.29.80.254] 2020-06-22 16:27:39

Уучлаарай, малчид аа, та нар хашаа хашаа дүүрэн малтай байснаас сүү, махны чиглэлийн үхэр хонь тэжээвэл өөрсөндөө ашигтай орлого сайтай баймаар , учир утгагүй олон мал хүн бүл муутай , Хэрэв энэ чиглэлээр үйл ажиллагаа хоршоод явуулвал , өөр улс оронд чиглэл чиглэлээр ажиллаж байна

Зочин [139.5.219.90] 2020-06-24 10:48:32

Тэжээвэр малын сүү махыг идэж уусны дараа наад бодол чинь өөрчлөгдөх байхаа. Хайрцагтай сүү, бэлчээрийн сүүний ялгааг анзаардаг уу

Зочин [202.9.47.25] 2020-06-23 14:03:47

Таны хэлж байгаа зөв. Гэхдээ манай Монгол оршин тогтнож байдгийн бас нэг гол суурь бол нүүдлийн мал аж ахуй

123456 [49.0.212.188] 2020-06-22 14:29:42

Нядлаад зарцан бол хэдэн бор төгрөгтэй үлдэх байж, риск гэдэг чинь энэ дээ

Зочин [202.9.47.25] 2020-06-23 14:05:25

Мал хорогдож л байдаг өсч л байдаг. Харин цөөхөн биднээс өдөрт хэдэн хүүхэд , том хүн амь үрэгдэж байна вэ!!!!!!

huz [202.21.107.121] 2020-06-22 14:02:41

hurdhan borluulahgui dee

Зочин [103.9.90.98] 2020-06-22 11:59:27

сүрэгт эзлэх ямааны тоо толгой хэт их болсн энэ зургаас харагдаж бн

Зочин [66.181.160.115] 2020-06-22 22:22:07

Өөрсдөөсөө ч харамлан байж өсгөсөн амин зуулга нь шүү дээ .хайран юм.идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоорно гэдэг .хүн нь мэнд бол яахав дээ. Дахиад өснө дөө


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.