Хаврын тариалалтыг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлжээ

Н.Баярмаа / Орон нутаг

Хаврын тариалалт улсын хэмжээнд 5 дугаар сарын 9-нөөс эхэлж, урьдчилсан байдлаар нийтдээ 490.2 мянган га-д тариалаад байна. Үр тариа 375.1 мянган га-д тариалаад байгаагаас:

  • улаанбуудай 358.3 мянган га-д,
  • төмс 17.4 мянган га-д,
  • хүнсний ногоо 8.5 мянган га-д,
  • тосны ургамал 56.1 мянган га-д,
  • тэжээлийн ургамал 28.8 мянган га-д,
  • жимс, жимсгэнэ 3.5 мянган га-д тус тус тариалжээ.

Төлөвлөсний дагуу хаврын тариалалтыг 15-20 хувь нэмэгдүүллээ. Улаанбуудайн тариалалт 100.4 хувь, төмс 117.0 хувь, тосны ургамал 135.2 хувиар тус тус давж биелэв. Цаашид хүнсний ногоо, тэжээлийн таримлын тариалалтын дүн нэмэгдэх боломжтой гэж тооцжээ.

Тариалалтын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 10.6 хувиар, төмснийх 18.1 хувиар, хүнсний ногоо 26.5 хувиар тус тус ахиу тариалаад байна.

Тариалалтад зүтгэх хүчний трактор 4533, үр тарианы үрлүүр 2200, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 547 ажиллаж тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэв.

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 12 аймгийн 84 сумын 1158 аж ахуйн нэгж, иргэдийн 358.3 мянган га улаанбуудайн талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 73.6 хувь буюу 261.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарчээ.

Энэ жил 372.5 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 130.0 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийсэн мэдээтэй байна.

6 дугаар сарын 19-ны байдлаар гурилын үйлдвэрүүдийн агуулахад 16.3 мянган тонн гурил, 51.1 мянган тонн буюу 38.3 мянган тонн гурил үйлдвэрлэх хэмжээний улаанбуудайн нөөц байна. Энэ нь шинэ ургац хүртэл шаардагдах 54.0 мянган тонн гурилын хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэж хэрэгцээгээ хангах боломжтой гэсэн тооцоо гарсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:08:18

cfddEf http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:02:16

6wNt6Y http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [124.44.156.207] 2020-06-23 15:13:08

Төмсний талбайг 2 дахин багасгаад нарийн ногоо, жимс жимсгэнэний талбайг нэмэгдүүлээсэй. Хүмүүс төмсний муу чанар, хор нөлөөг мэдчихсэн болохоор хүнсэнд хэрэглэхээ больчихсон шүү дээ. Ядахдаа амтат/sweet төмс тарьдаг болоосой. Шинцай, шанцай, бууцай, юуцай, бүх төрлийн байцаа, амтат чинжүү, сармис, лууван, бүх төрлийн манжин их тариасай.

Иргэн [66.181.183.123] 2020-06-23 07:19:43

Үнэн үү. Итгэхэд хэцүү л мэдээлэл байна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.