Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Н.Алтанцэцэг / Нийгэм

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр эхэллээ. Энэ өдөр бүх нийтээрээ амарч, иргэд саналаа өгөх юм. Бүх нийтийн амралтын өдөр гадна болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдаа үйлчилгээний төвүүд ажиллахгүй гэдгийг албаныхан мэдээлсэн. Мөн олныг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй.

Томоохон зах, худалдааны төвүүдийн амралтын өдрийг сонгуулийн өдөр рүү шилжүүлж, дараа долоо хоногийн амралтын өдөр нөхөж ажиллах гэнэ. Сонгуулийн өдрүүдэд зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.

Мөн архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг зургадугаар сарын 23-25-ны өдрүүдэд хориглохоор болсон. Энэ шийдвэрийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллах юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.