Хэнтий аймагт орсон үерийн улмаас 99 айлын гэр хашаа усанд автжээ

Б.Лхамаа / Орон нутаг

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1, 2, 3, 4, 5 дугаар багт өчигдөр /2020.06.24/ орсон аадар борооны улмаас үер буужээ. Тодруулбал, борооны улмаас өнөөдөр /2020.06.25/ 01:00 цагийн байдлаар 99 айл өрхийн гэр, хашаа, 15 байшин, 13 аж ахуйн нэгж байгууллагын барилгын зоорийн давхар, ес орон сууцны байрны зоорийн давхар, нийтийн эзэмшлийн зам талбайн 80 хувь нь усанд автсан тухай 121 дуудлага бүртгэгдсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид зам арчлалтын “Харгуй” ХХК-ийн ажилтнууд сэргээн босгохоор ажиллаж байгаа аж. Үерт өртөж гэртээ амьдрах боломжгүй болсон дөрвөн айл өрхийн долоон том хүн, таван хүүхэд, нийт 12 хүнийг Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн дотуур байранд түр хугацаагаар байрлуулжээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.21.193] 2020-06-25 16:27:02

Нутаг ус нь хилэгнэж лус догширчээ. Төрсөн нутаг нь Батэрдэнэ аварга, пастор Оюук , Хүк 3 таалаагүй шинж.

Зочин [202.9.46.152] 2020-06-25 02:39:21

Сонгуулиар гарч ирсэн 3 хувиасаа мөнгө гөргөж өгнө гэсэн.

Зочин [202.126.89.175] 2020-06-25 02:26:18

үер одоо ядарсан хүмүүсийн гэрийг урсгаж байхаар задарсан авлигачдын Зайсан дахь хауснудыг урсгахгүй дээ.66 оных шиг үер болбол Зайсан дагуух бүх байрнууд усанд автаж сууриараа ганхаж нурна.

Зочин [66.181.171.34] 2020-06-25 04:33:37

Зайсанд амьдраагүй хувь заяандаа гомд

Зочин [203.91.115.52] 2020-06-25 02:24:31

Hurmast tengerig hentiiheni songolt hilegnuljdee


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.