COVID-19-ийн эсрэг 120 төрлийн вакцин туршиж байна

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Их Британи улсад COVID-19 халдварын эсрэг дахин нэг шинэ вакцины туршилтыг сайн дурын хүмүүс дээр хийж эхэллээ. Дэлхий даяар 120 гаруй хөтөлбөр өөр төрлийн вакцины туршилтыг хийж байна.

Лондон дахь Эзэн хааны коллежийн профессор Робин Шаттокоор удирдуулсан туршилтын баг шинэ төрлийн вакциныг 300 орчим хүнд хийгээд байгаа аж.

Тус багийн амьтад дээр хийсэн вакцин дархлааны хариу урвал үзүүлж, аюулгүй болох нь батлагдсан. Их Британид мөн Оксфордын их сургуулийн мэргэжилтнүүд хүн дээр туршилт хийгээд эхэлсэн.

Эзэн хааны коллежийн хөтөлбөр энэ оны аравдугаар сар гэхэд 6000 орчим хүнийг туршилтад хамруулах ба 2021 оны эхээр худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: BBC