МОСКВА: Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн санал хураалт хэвийн явагдаж байна

Ц.Анударь / Гадаад мэдээ

Москва хотод Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх санал хураалт хэвийн явагдаж байна гэж Бүх Оросын санал хураалтад хяналт тавих, ажиглалтын олон нийтийн штабын дарга Илья Массух мэдэгджээ.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн асуудлаарх бүх Оросын санал хураалт орон даяар пүрэв гарагт эхэлсэн юм. Эдгээр нэмэлт өөрчлөлтийн дунд Владимир Путин ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж, засгийн эрхэнд 2036 он хүртэл үлдэх боломжийг олгох нэмэлт өөрчлөлт багтсан. Москва хотод санал хураах 3.6 мянга гаруй байранд иргэд саналаа өгөх боломжтой аж.

ОХУ-ын Сонгуулийн төв комиссын тогтоолд зааснаар, санал хураах байрууд 6 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 1-ний хооронд орон нутгийн цагаар 08:00 цагаас 20:00 цаг хүртэл нээлттэй байх аж.

Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх санал хураалтыг 4 дүгээр сарын 22-нд явуулах ёстой байсан хэдий ч коронавирусний цар тахалтай холбогдуулан хугацааг нь хойшлуулжээ. Хожим нь санал хураалтыг 7 дугаар сарын 1-нд явуулах тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна. Москва болон Доод Новогород мужийн оршин суугчид зайнаас саналаа өгөх боломжтой бөгөөд цахим санал хураалт 6 дугаар сарын 25-наас 30-ны хооронд явагдах аж.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:47:25

gQeNj5 http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [192.82.74.239] 2020-06-25 11:31:12

манайх үндсэн хуулиндаа өөрчилөлт оруулж их хурлын сонгуулийг хүчингүйд тооцож ман намыг 20-50 он хүртэл 30 жил засаг төр улсаа удирдаж авч явах эрхийн өгч хуули зүйн орчинг бүрдүүлчих хэрэгтэй.үүнээс өөр шулуун дардан зам монголчуудад байхгүй дээ. Монголчуудын сонгуулийн дүн бол үүнийг илтгэн харуулжээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.