Монголын анхны сэтгүүл олон улсын үнэлгээний жагсаалтад орлоо

Aдмин / Нүүр

Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь олон улсын INASP байгууллагын “Онлайн сэтгүүлүүд - Journals Online (JOLs)” төслийн дэмжлэгтэйгээр Монголын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн нэгдсэн платформ – Mongolia Journals Online (MongoliaJOL)-ийг 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Тус платформын баг нь Монгол улсад хэвлэгдэж байгаа эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, чанарыг олон улсын түвшинд хүргэх, онлайн хэлбэрээр түгээх, сурталчлах болон сэтгүүлийн редакцын багийг чадавхжуулахад сүүлийн 10 орчим жил идэвхтэй ажиллаж ирсэн. Одоогийн байдлаар ШУА, ХААИС, ШУТИС зэрэг байгууллагуудын эрдэм шинжилгээний 7-н сэтгүүлтэй хамтран ажиллаж, тэдгээрийг Google Scholar, DOAJ, Dimensions, CNKI болон бусад хайлтын болон үнэлгээний системүүдэд индексжүүлж ирсэн билээ.

Жил бүр албан ёсоор зарладаг Элсэвиэр(Elsevier)-ийн салбар Скопус(Scopus)-ийн мэдээллийн санд бүртгэлтэй эрдэм шинжилгээний 25000 гаруй сэтгүүлүүдийн CiteScore 2019 үнэлгээ гарсан байна. Тус мэдээллийн сангийн үндсэн шалгууруудыг хангасан ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн “Mongolian Journal of Chemistry” сэтгүүл нь олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн нэр хүнд бүхий CiteScore, SJR болон SNIP үнэлгээнүүд хийгдсэн Монголын анхны сэтгүүл болж жагсаалтад орсон байна.

Шинжлэх ухааны салбарын нэрийн өмнөөс “Mongolian Journal of Chemistry”-сэтгүүлийн ерөнхий редактор Академич Ж.Тэмүүжин, редакцын зөвлөлийн гишүүд, редакцын хамт олон, бүтээлээ хэвлүүлсэн нийт судлаач, шүүмжлэгч нарт болон тус хүрээлэнгийн хамт олонд баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Та бүхэн “Mongolian Journal of Chemistry”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mongoliajol.info/index.php/MJC/ хаягаар орж үзнэ үү.

Зургийн эх сурвалж: https://www.scopus.com/sourceid/21100941615

Зургийн эх сурвалж: https://www.scopus.com/sourceid/21100941615


Сэтгэгдэл

Зочин [122.201.24.247] 2020-06-29 03:45:12

Баяр хүргэе. Маш сайн бна. ШУ ны нээлтүүд тэдгээрийг амьдралд аа хэрэгжүүлцгээе


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.