АНУ-ын ихэнх муж улсууд хязгаарлалтыг сулруулах төлөвлөгөөгөө хойшлуулжээ
АНУ-ын дор хаяж 14 муж улсын эрх баригчид коронавирусний өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан өмнө нь авсан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлах эсвэл сулруулах төлөвлөгөөгөө хойшлуулахаар шийджээ.
“CNN” телевизээр мэдээлснээр, долдугаар сарын 4-нд тохиох АНУ-ын тусгаар тогтнолын өдөр ойртох тусам албаны хүмүүс наран шарлага, баар, цэнгээний газруудад олон мянган хүн цуглаж, “Дурсамжийн өдөр” болсонтой адил нөхцөл байдал дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхийг зорьж байна.
Техас болон Калифарни муж улсын зарим тойрогт бааруудыг дахин хаасан бол Майами, Форт-Лодердейл, Палм-Бич хотуудын оршин суугчдад амралтын өдрүүдээр наран шарлагын газруудад очихыг хоригложээ. Флорида муж улсын бааруудад согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хориглосон байна. Энэ сарын эхээр Мичиган муж улсад баараар үйлчлүүлснийхээ дараа 85 хүн коронавирусээр халдварласныг “CNN” телевиз сануулжээ.
Жонс Хопкинсийн их сургуулийн хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдварын 2 564 163 тохиолдол бүртгэгдэж, 125 928 хүн нас барсан байна. Энэ үзүүлэлтүүдээр АНУ дэлхийд нэгдүгээрт орж байгаа юм.
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
АН-ын бүлэг: С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардлаа
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
НЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ