Эрүүл мэндийн 33 байгууллагад автомашин хүлээлгэн өглөө

Н.Алтанцэцэг / Нийгэм

Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, яаралтай тусламжийн чадавхыг нэмэх, зоонозын өвчнөөс сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн 33 байгууллагад нийт 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий "УАЗ-Фургон" маркийн автомашин хүлээлгэн өгөв. Энэхүү үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын төсөв 4 тэрбум төгрөгөөр буюу 40 хувиар нэмэгдсэн. Мөн бид өмнөх жилүүдэд парк шинэчлэлтийг 90 гаруй хувьд хүргэсэн бол одоо 100 хувьд хүргэхээр ажиллаж буйн нэг илрэл нь эдгээр автомашин олгож буй явдал юм” гэлээ.

Эдгээр автомашиныг байгалийн голомт бүхий зоонозын өвчнийг тандах, хянах, урьдчилан сэргийлэх, хүний өвчлөл, эндэгдлийг бууруулах үүднээс Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон зарим аймгийн Зоонозын төв, Улсын Хоёр, Гуравдугаар төв эмнэлэг, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Орхон, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв зэрэг 33 байгууллагад олгосон юм.


Сэтгэгдэл

Зочин [64.119.27.60] 2020-07-01 01:52:00

Одоохондоо монголын нөхцөлд тэр дундаа хөдөөд яах аргагүй фургон шалгарчаад байна. Зам сайжрахаар цагийн аясыг дагаад өөр машин сонгох байлгүй.

зочин [122.201.19.99] 2020-07-01 01:21:13

МАНгарууд сонгуулиар хэдэн компаниас мөнгө саасан хариуд нь шахааны бизнес хийж өглөө дөө

Зочин [70.29.80.254] 2020-06-30 19:39:34

Сарангэрэл Одоо сайд хийх хэрэггүй мэргэжлийн хүн маш хэрэгтэй чи бол зүгээр л хүний хэлсэнээр ажил явуулахаас биш өөр эрүүл мэндийн мэдлэгүй их хуралд орохоор бүх мэргэжлийн чаддаг гэсэн ойлголтыг толгойноосоо авч хаях зүйд нийцэх болно яагаад дэлхийд мэргэжлийн хүмүүсийг бэлддэг юм ,Анх Н Энхбаяр л сайд байхдаа Галт гэдэг сэтгүүлчээр сайд ,дараа нь мат-физикийн багшаар сайд хийж байсан Одоо эрүүл мэндийн салбар маш хол хоцорч байна хүмүүсээ мэргэжлийн хүнийг шаардах хэрэгтэй .Энэ Coved19 маш аймшигтай , бидэнд одоо л мэргэжлийн сайд хэрэгтэй энэ салбарт чинь өөр салбаруудтай адилхан хэн дуртай нь сайд хийдэгүй байх хүмүүсээ дуугаа нэгтгэж үгээ төр засагт хүргье одоо өвөл болно ханиад томуу тэгээд яаж мэдэх вэ

Зочин [192.82.72.113] 2020-06-30 15:10:29

Dahiad l nuguu aimshgiin purgon uu?!

Hb [83.253.249.218] 2020-06-30 11:45:44

Oros mashin amarhan ewderne uhuulna,benzin maslo ih idne yawdal hatuu uwchtei huniig ulam l segschine,yah gj iim mashin hen ni shahdag yum bol hairan ulsiin tatwariin mungu

Lodoi [202.126.89.223] 2020-06-30 19:56:03

Hyamd zasvar turgen avna tyylah chadvar saitai


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.