Энэ сард үйлдэх тусгай НИСЛЭГИЙН ХУВААРЬ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ долдугаар сард таван тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  • 7 сарын 2-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна.

Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна. 7 сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна. Мөн БНХАУ-д байгаа 164 иргэний хүсэлтийг хүлээн авч, Замын-Үүд боомтоор нэвтрүүлнэ.