Б.Ууганбаяр: 2558 иргэн тусгаарлах байранд байгаа бол гэрийн ажиглалтад 664 хүн шилжээд байна

Н.Алтанцэцэг / Нийгэм

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Улсын Онцгой комиссын өчигдөр болсон ээлжит 25 дугаар хурлаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах саналыг оруулсан. Өмнөд болон хойд хөрш дэх коронавирусийн нөхцөл байдал, Монгол Улсын хил дагуух аймаг, мужуудын нөхцөл болон дэлхийн улс орнуудын цар тахлын нөхцөл байдлыг үндэслэсэн

ЭМЯ, ХӨСҮТ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудын салбар дундын ээлжит үнэлгээгээр Монгол Улс өндөр эрсдэлтэй байна гэж үнэлснийг үндэслээд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг долдугаар сарын 15-ныг дуустал сунгасан. Шуурхай штабаас 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш 26 удаагийн захиалгат нислэгийг зохион байгуулаад байна. Энэ хугацаанд агаараар 5916, авто зам болон явганаар 5588 иргэнийг татан авсан.

Нийт дүнгээрээ 11504 иргэнийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт дор татан аваад байна. Зургаадугаар сард 10 удаагийн нислэгээр иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж, 2358 иргэн эх орондоо ирсэн. УОК-оос гадаадад байгаа иргэдээ татан авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байгаа. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 27 байршилд 2316 хүн тусгаарлах байранд байна. Орон нутагт гурван цэгт 242 хүн байгаа.

Нийт дүнгээрээ 2558 иргэн тусгаарлах байранд байгаа бол гэрийн ажиглалтад 664 хүн шилжээд байна. Гэрийн ажиглалт 14 хоног үргэлжлээд тухайн хүн энгийн амьдралын хэмнэлдээ шилжиж байгаа. Тусгаарлах байрны хувьд Шуурхай штабаас нөхцөл байдалтай уялдуулан шийдээд явж байна. Хүндрэлтэй нөхцөл байгаа. Тусгаарлах байрны дэг журмын талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Энэ асуудлыг өчигдрийн УОК-ын хурлаар тусгайлан авч хэлэлцсэн. Ярих асуудлууд байгаа" гэлээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:11:52

BQklFI http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:11:33

gieL1l http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:08:13

vZaz7x http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [103.229.122.190] 2020-07-01 10:41:03

Uuganbayraa chi urguduluu darga saidaar damjuulah hereggui gesen. Tanaid urguduluu ugsun. 4/30 nii nislegees hoish 3 udaa haslaa. 4 nastai achaa avmaar b.a chi tsaashid hassaar baih yum u. Tevcheed udii hurch b.a. Uneheer chuhal humuys chin ireed duussan bol achiig maani nislegtee oruulj uguhiig hicheenguiken husey. Tanai tavusan shaardlagad niitsej b.gaa. Amidral bayn shuu...

Иргэн [39.7.231.168] 2020-07-01 06:05:56

Эмя мэргэжлийн сайдтай болвол энэ тусгаарлалтын хоногийг дэлхийн жишигт авч үзэх байлгүй.титэмт авгай бүтэхгүы ээ ард түмнийг муйхардаж туйлдуулж дууслаа

Иргэн [39.7.231.182] 2020-07-01 05:49:25

Тусгай үүргийн онгоц гэж бизнёсээ одоо болиод үниыг нь буулгаажээ.ялангуяа олон хүнтэй солонгосруу явуулах нислэгийн тоогоо олон болгооч.одоогийн байдлаар гачигдалтай 3000 гаруй хүн эгэ янзаар сүүлчийх нь 9сар сүүл хүртэл явж чадахгүй болох н..ь. Дахин хил нээхийг хүлээж байгаа олон мянган хүн байгаа.тусгаарлах хоногоо дэлхийн жишгээр 14 хоног болгооч

Зочин [202.126.89.215] 2020-07-01 05:11:11

УОК-н шийдвэр зөв. Хилээ нээх болоогүй шүү. Хөл хорионы дэглэмээ бууруулсан улс оронууд яаж байна. 2 хөрш бусад ойр улс оронуудын байдлыг харж байж болох нь зөв

Зочин [107.181.177.139] 2020-07-01 04:54:03

Европын холбоо аюулгүй гэж үзсэн 15 оронтой хилээ нээж байх юм. Та нарын аюултай гэж яриад байдаг Япон, Солонгос, Хятад багтсан байна. Эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь авч явах ёстой. Эдийн засгаа бүрэн сүйрүүлж байна л даа.

иргэн [202.55.191.205] 2020-07-01 05:34:52

Ачаа бараа асуудалгүй ирж байгаа тиймээс гадаад худалдаа эдийн засаг зүгээрдээ хилээ нээж огт болохгүйээ

Зочин [211.36.130.216] 2020-07-01 04:58:31

Зөв хэллээ 100 оноо


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.