Мал нядалгааны газруудад мэдэгдэл хүргүүлэв

Н.Баярмаа / Нийгэм

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ) мал нядалгаа хийж буй иргэн, ААН-д мэдэгдэл хүргүүлэв.

Мэдэгдэлд, нийтийг хамарсан баяр ёслол, амралт зугаалга эхэлж, улсын баяр наадам болох гэж буй үеэр мал, махны хэрэгцээ нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор мал нядлах үйл ажиллагаа ихэсдэг тул энэ чиглэлийн ажиллагаа явуулж буй иргэд, ААН малаас хүнд дамждаг халдварт өвчнөөс онцгой сэргийлэн ажиллах хэрэгтэйг анхааруулав.

Тодруулбал, мал, махны нядалгааны үеэр малаас хүнд дамжин халдварладаг зооноз болон бусад онош тодорхойгүй өвчтэй малыг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх нь иргэдийн эрүүл мэндэд эрсдэл үүсч болзошгүйг сэрэмжлүүлжээ.

Мөн "COVID-19"-ийн цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай мэдэгдлийг Сонгинохайрхан дүүрэг дэх түүхий эдийн Эмээлт захад ажиллаж буй мал нядлах 13 газар болон махны үйлдвэрүүдэд хүргүүллээ.

Энд гарал үүсэл тодорхойгүй, мал эмнэлзүйн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй мал, махыг хүлээн авахгүй байхыг мэдэгджээ. Мөн мал нядлах явцад гарах хог хаягдлыг төрөлжүүлэн зориулалтын саванд цуглуулан тухай бүр тээвэрлэн зайлуулахыг мэдэгджээ. Мал нядалгааны байр, хашааг ариутган халдваргүйжүүлэхийг үүрэг болгов.

Эх сурвалж:МОНЦАМЭ


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:33:50

bdMv9L http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.21.109.38] 2020-07-08 05:56:14

Зөв арга хэмжээ.Мөнгөний төлөө үзэн ядалтаар бордсон малын махнаас хайр шингэсэн таваг шөл дээр гэж үнэн юм байна.

Зочин [66.181.161.86] 2020-07-07 18:22:35

Мэргэжлийн хяналт гэж бөөн.дарамт л байх шив

Зочин [59.153.112.19] 2020-07-07 18:45:49

Chi uhamsraaraa oilgohgui bolohoor l chamaig bolon busad humuusiig eruul bailgah gej daramtaldgiin chi uhamsraaraa hiichehvel hench chamaar oroldohgui


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.