Чуулганы хуралдаан эхэллээ

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын чуулганы хуралдаанаар гурван байнгын хороо шинээр байгуулах асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Тодруулбал, Ёс зүй, сахилга хариуцлагын, Инновац, цахим бодлогын, Үйлдвэржилтийн бодлогын гэсэн гурван Байнгын хороог шинээр байгуулах асуудлыг хэлэлцэж байна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН АНХДУГААР ЧУУЛГАНЫ 2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДРИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

1.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
2.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
3.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцэслэн батлах/;
4.Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай;
5.Байнгын хорооны даргыг сонгох тухай;
6.Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай;
7.Үндэсний статистикийн хорооны даргыг чөлөөлөх тухай;
8.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах;
9.“Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоол батлах тухай;
10.Анхдугаар чуулганы хаалт.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:54:20

Vc9J6a http://pills2sale.com/ levitra nizagara


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.