Ц.Ганзориг: Аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудыг шат дараатайгаар нээснээр 10,000 ажлын байр сэргэж байна

Н.Баярмаа / Нийгэм

Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригын мэдээлэлд

1. Улаанбаатар хотын автозамын 60 гаруй хувь нь ус зайлуулах шугамтай. Гэвч хуучин буюу насжилт өндөртэй замуудад ус зайлуулах шугам сүлжээ байдаггүй тул авто зам дагуу ус хуримтлагдах асуудал тулгарч байгаа учир ус зайлуулан шугдам сүлжээг сайржуулах

2. Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдсэн тарваган тахлын улмаас хөл хорио тогтоосныг үргэлжлүүлэх үүрэг өглөө.

3. Гадаад улсад байгаа иргэдээ татан авах ажил үргэлжилж байна. Долдугаар сард өмнөх сараас 50 хувиар илүү буюу 3,000 орчим иргэнээ татан авч байгаа. Эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан 9,884 гаруй иргэнээ хэрхэн татаж авах, тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэхээр судалж байгаа.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдал долдугаар сарын 15-ныг дуустал үргэлжилж байгаатай холбогдуулж, ариутгал халдваргүйтгэлийг чанартай хийж, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагуудыг шат дараатайгаар нээж, 10,000 ажлын байрыг сэргээж байгаа.

Цаашид үйлчилгээний байгууллагуудыг нээхээр ажиллаж байна.

Солонгос руу долоо хоног тутам чартер нислэг хийхээр судалж байна" гэв.