Үндэсний их баяр Наадам XIII зуун цогцолборт эхэллээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын нээлт өнөөдөр 11.00 цагт XIII зуун цогцолборт эхэллээ. Энэ жилийн Үндэсний их баяр наадам covid-19 вирусийн цар тахлын үед болж байгаа тул бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс XIII зуун цогцолборт хийхээр болсон. Харин хурдан морьдын уралдаан уламжлал ёсоор Хүй долоо худагт болж байна.

Энэ жил бөхийн барилдаанд 800, шагай, сурын харваанд 1000 гаруй хүн оролцоно. Наадмын өдрүүдэд 13-р зуун, болон Хүй долоон худагт зөвхөн наадмыг зохион байгуулах комисс болон бөхчүүд, тамирчдыг нэвтрүүлнэ. Үзэгчгүй наадам болох тул жирийн иргэд болон тээврийн хэрэгслийг дотогш нэвтрүүлэхгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:45:52

AIksbl http://pills2sale.com/ levitra nizagara

Иргэн [202.9.40.45] 2020-07-11 23:25:59

Баахан бичлэг тавилаа ядаж еренхийлегч нь ч шууд уг хэлсэнгуй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.