Т.Ням-Очир: Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл наймдугаар сарын II хагаст эхэлнэ

Б.Лхамаа / Боловсрол

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Удахгүй намар болж хүүхэд багачууд хүсэн хүлээсэн сургуульдаа орно. Дэлхий нийтийг хамарсан “COVID-19” халдварын улмаас хөл хорио тогтоосноор олон сар сургуульдаа яваагүй хүүхдүүд теле хичээл үзэж мэдлэгээ гүнзгийрүүлсэн. Харин орон нутагт суралцдаг сурагчдын зарим нь теле хичээл үзэж амжаагүй гэж байгаа. Иймд хоцрогдол үүсэх магадлалтай.Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Энэ жил нэг ч сурагч улирахгүй. 2020-2021 оны хичээлийн жилд хоцрогдол арилгах тусгай хөтөлбөрийг зохион байгуулна. Тэгэхээр сурагчид “Би теле хичээлээ үзэж амжаагүй. Хичээлийн агуулга ойлгохгүй, хоцрогдол үүслээ” гэж айх хэрэггүй. Хоцрогдол арилгах хөтөлбөр хэрэгжих учраас үүн дээр санаа зоволтгүй.

НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭХ СУРАГЧДЫН БҮРТГЭЛИЙН ТАЛААР САЙДЫН ТОГТООЛ ГАРСАН

-Энэ жил онцгой нөхцөл байдлын улмаас нэгдүгээр ангид элсэх сурагчдыг хавар бүртгээгүй.Сургуульд анх хөл тавих гэж буй бяцхан сурагчдаа хэзээнээс бүртгэж эхлэх вэ?

-Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийн талаарх сайдын 194 дүгээр тогтоол гарсан. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан учраас ирэх наймдугаар сарын II хагаст шинээр элсэгчдийг бүртгэхээр болсон. Бүртгэлийн хугацаа орон нутагт нэгдсэн журмаар явагдана. Энэ хүрээнд орон нутгийн сургуулиуд бэлтгэл ажлаа хангаж байгаа.

ТАВАН НАСТАЙ БУЮУ 2015 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН НЭГНЭЭС ХОЙШ ТӨРСӨН ХҮҮХДИЙГ БҮРТГЭХГҮЙ

-Энэ жил нэгдүгээр ангид хичнээн сурагч элсэх вэ?

-2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид зургаан настай 40 мянга орчим сурагч шинээр элсэж байсан. Энэ жил урьдчилсан байдлаар 81 мянган сурагч нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна. Шинэ хичээлийн жилийн нэгдүгээр ангид 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мөн оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Таван настай буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Хүүхдүүд заавал харьяаллын сургуульдаа суралцдаг журам хэвээрээ байх уу?

-Хэвээрээ. Гэхдээ тус тойргийг тогтоодог газар нь аймаг, нийслэлийн боловсролын газар байдаг.

ТУХАЙН СУРГУУЛЬ СУРАГЧДЫНХАА ТООГООР СУРАХ БИЧГЭЭ ЗӨВ ЗАХИАЛСАН БОЛ АСУУДАЛ ҮҮСЭХГҮЙ

- Сурагчдын сурах бичиг хэвлэлтээс гарч хүүхдүүдийн гарт очиход бэлэн болсон уу?

-Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувиар сургуулийн номын сангаар дамжуулан төрөөс хангах шийдвэр хэрэгжиж байгаа. Хүүхдийн тооны өсөлт, сурах бичгийн элэгдэл хорогдолтой холбоотойгоор төрөөс тогтоосон хувь хэмжээг тогтвортой хадгалахын тулд сурах бичгийг дахин хэвлэж нөхөн хангах ажлыг жил бүр хийдэг. Энэ хичээлийн жилд ашиглагдах бүх сурах бичгийг сурагч бүрт хүртээмжтэй байлгахын тулд бид шахуу ажилласан. Бүх сурах бичиг өнгөрсөн арваннэгдүгээр сард сурагчдын гар дээр очсон. Тухайн сургууль сурагчдынхаа тоогоор сурах бичгээ зөв захиалсан бол ямар нэг асуудал үүсэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сурагч бүр есдүгээр сарын 1-нд сурах бичгээ авна.

НӨХӨН ХАНГАЛТЫН СУРАХ БИЧГИЙГ ЕСДҮГЭЭР САРЫН НЭГЭН ГЭХЭД БЭЛЭН БОЛГОНО

-Сурах бичиг дутуу байдаг сургуулиуд цөөнгүй гардаг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Өнгөрсөн жилийн хичээлийн жилд 644 мянган сурагч ЕБС-д суралцсан. Харин 2020-2021 оны хичээлийн жилд бидний урьдчилсан тооцооллоор 683 мянга орчим сурагч суралцана гэсэн судалгаа гараад байна. Зөрүү гарч байгаа 40 мянга орчим сурагчийн нөхөн хангалтын сурах бичгийг тав, зургадугаар сард хэвлэлд шилжүүлсэн. Хэвлэлтээс гарсан нөхөн хангалтын сурах бичгийг есдүгээр сарын 1-нд сурагчдын гар дээр очиход бэлэн болгоно.


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.167] 2020-07-17 03:19:38

БОЛОВСРОЛ ӨНГӨРСӨН 4 ЖИЛД ЕСТОЙ НЭГ ДАМПУУРУУЛАХЫГ ҮЗҮҮЛЖ ӨГЛӨӨДӨӨ... 4 САЙДЫН НҮҮР ҮЗСЭН БОДЛОГО БАЙХГҮЙ ХЭДЭН БАГШ НАР УР СГАЛААР ЯВУУУЛЛААА .... САЙД БОЛСОН ХҮҮХЭН НЬ НАСААРАА ТЭНД ШИГДСЭН ХУУЛЬЧ ХУВАЛЗ ХҮҮХЭН. ЮУ Ч ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ

Зочин [122.201.21.224] 2020-07-17 03:08:42

Гадаадад явж суралцах гэдэг ч хүсээд байхаар зүйл биш болж байх шиг ээ.

Зочин [122.201.21.224] 2020-07-17 02:08:48

Энэ жил 1-р ангид 6 настай хүүхдийн элсэлт авах хэрэг байна уудаа . Хуучнаар нь 8 настай болохоор нь нь элсүүлээд 10 жил сургаад бүрэн дунд боловсрол олгож болно шүү дээ.

Зочин [202.126.90.87] 2020-07-22 08:42:09

Harin tmee 6 arai l balchirdaad bnaa

Зочин [203.91.115.39] 2020-07-17 22:45:49

Yaag unen

Зочин [66.181.161.6] 2020-07-17 02:25:22

Гадаад руу явж болдоггүй юм

ЗОЧИН [202.126.89.4] 2020-07-17 02:07:41

МОНГОЛ УЛСЫН ОНЦЛОГТ ТОХИРСОН БОЛОВСРОЛ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ТЭРНЭЭС ТЭР АМЕРИКЫН СУРГАЛТ БОЛОВСРОЛЫН СИСТЕМ ТЭР ОРОНДОО Л БОЛЖ ТЭДНИЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГТ ТОХИРСОН БАЙГАА БИТГИЙ ЮМЫГ ШУУД ХУУЛААД БАЙГААЧ ЭЛБЭГБАЛАЙГИЙН ХИЙСЭН ЭНЭ СОЛИОТОЙ СИСТЕМЫГ НУРААХ ЦАГ БОЛСОН ШҮҮ. ДЭЛХИЙН ЖИШИГ ГЭЖ БАЙГАА БОЛ ХЯТАДЫГ ХАР ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙГ ӨӨРИЙН ОРНЫ ОНЦЛОГТ ТОХИРУУЛААД ДЭЛХИЙД ГАЙХУУЛЖ БАЙНА

Зочин [64.119.19.114] 2020-07-17 01:44:25

Боловсролын яамыг овоо дориун хүмүүс толгойлоосой өнгөрсөн 4н жилийн алдааг дахин битгий давтаасай гэж мөн ч их залбирсан. Талаар боллоо. Өнөө л цэдэвсүрэн, ганбаяр юу ч хүлээгээд хэрэггүй дахин 4 жил явах нь.

Зочин [203.91.116.118] 2020-07-17 01:28:06

Короно-гоо дотроо алдчихгүйхэн шиг аятайхан байж байгаад хичээл сургууль маань эхлээсэй л гэж залбирч байна даа.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.