Соёлын яамыг 7 газар, нийт 78 албан хаагчтай байхаар төлөвлөжээ

Н.Алтанцэцэг / Улстөр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа.

Соёлын яамыг

  1. Стратеги, бодлого төлөвлөлт,
  2. Төрийн захиргаа, удирдлага,
  3. Соёл гэгээрэл,
  4. Урлаг уран бүтээл,
  5. Соёлын өв,
  6. Санхүү хөрөнгө оруулалт,
  7. Хяналт шинжилгээ дотоод аудитын гэх 7 газартай, нийт 78 албан хаагчийн орон тоотой байхаар төлөвлөжээ.

Шинээр байгуулсан Соёлын яамны бүтэц, орон тоог батлахдаа Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон МУҮХ, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулсан байна..


Сэтгэгдэл

Зочин [49.195.4.23] 2020-07-17 05:01:28

Yu zohitsuulah geed bgaan ed nar tender uu

Зочин [49.195.4.23] 2020-07-17 05:01:03

Hend heregtei yumbe ene yam. Hun uuruu l soyoltoi uhamsartai bhad. Urlag kino ene ter n huviin bizness shuudee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.