Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8 их наяд төгрөг нь иргэдийн зээл байна

Б.Лхамаа / Эдийн засаг

Үндэсний статистикийн хорооноос 2020 оны эхний хагас жилийн Монгол Улсын эдийн засгийн салбарын голлох үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Мөнгө зээлийн статистикийн үзүүлэлт:

Мөнгөний нийлүүлэлт 2020 оны 6 дугаар сарын эцэст 21.2 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 966 тэрбум төгрөг буюу 4.8 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд валютын хадгаламж 1.4 их наяд төгрөг буюу 47.1 хувиар, валютын харилцах 105.4 тэрбум буюу 4.7 хувиар, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 39.3 тэрбум төгрөг буюу 6 хувиар тус тус өссөн нь нөлөөлжээ.

Аж ахуйн байгууллага, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 2020 оны 6 сарын эцэст 17.4 их наяд төгрөг болж өмнөх сараас 187.4 тэрбум төгрөгөөр өсөж өмнөх оны мөн үеэс 845.3 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8 их наяд төгрөг нь иргэдийн зээл байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 6 сарын эцэст 1 их наяд төгрөг болж өмнөх сараас 138.5 тэрбум төгрөгөөр буурч өмнөх оны мөн үеэс 256 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.8 хувийг эзэлж өмнөх оны мөн үеэс 1.7 функтээр өссөн байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 6 дугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж өмнөх сараас 53.2 тэрбум төгрөгөөр буурч өмнө оны мөн үеэс 5 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1 хувийг эзэлж өмнөх оны мөн үеэс 0.5 функтээр өссөн үзүүлэлттэй байна.

Монголбанкнаас зарласан төгрөгний ам.доллартай харьцах сарын дундаж ханш 2020 оны 6 дугаар сард 2816 төгрөг 26 мөнгө болж өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар суларсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.