“ДЦС-4”-ийн өвөлжилтийн бэлтгэл 52 хувьтай байна

Н.Баярмаа / Нийслэл

“ДЦС-4” ТӨХК-ийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 52 хувьтай байгаа талаар салбарын сайдад танилцууллаа. Нүүрсний нөөц 105.823 тн, мазутын нөөц 1803 тн байна. Компанийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг мөн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулав. 2019 онд турбингенератор №1, 4-ийг өргөтгөх, шинэчлэх төслийг хэрэгжүүлснээр 43МВт-аар хүчин чадлаа нэмсэн бол энэ онд багтаан №2,3 өргөтгөх, шинэчлэх ажлыг хийснээр станцын хүчин чадал 46МВт-р нэмэгдэх аж.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өвлийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөгөөт хугацаанд дуусгахыг үүрэг болгов. Мөн инженер, техникийн ажилчдын нийгмийн асуудлыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

“ДЦС-4” ТӨХК нь Монгол Улсын эрчим хүчний төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58.3 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55.6 хувийг дангаар үйлдвэрлэж байна.

Эрчим хүчний салбарт өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвар 1156, хөрөнгө оруулалт 603, техник зохион байгуулалтын хүрээнд 508, нийт 2267 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн 6 дугаар сарын 30-ны байдлаар төлөвлөсөн ажил 53.87 хувь, санхүүжилт 25.21 хувийн гүйцэтгэлтэй байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 23:14:25

bBCa9m http://pills2sale.com/ levitra nizagara


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.