"Шарилжгүй Улаанбаатар-5" аян эхэллээ

Б.Лхамаа / Нийгэм

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Шарилжгүй Улаанбаатар” аяныг 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд тав дахь удаагийн аян өчигдөр буюу 7 дугаар сарын 16-наас эхэлсэн байна.

Аян хоёр үе шаттай явагддаг бөгөөд нэгдүгээр үе шат 2020 оны 07 сарын 16-ны өдрөөс 07 сарын 30, хоёрдугаар үе шат 2020 оны 08 сарын 10-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд зохион байгуулагддаг. Учир нь хөл газрын ургамал дохиураа гүвэхээс өмнө болон бүрэн нахиалсны дараа тус тус хадаж, тайрч авдаг.

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, далан, гуу жалга, Орон сууц, гэр хороолол дунд, эмнэлэг, сургууль цэцэрлэг, аж ахуйн нэгж, байгууллагын хашаанд ургасан шарилж зэрлэг ургамлыг устгах бөгөөд аяны хүрээнд УБЗАА-наас ажил эрхэлдэггүй 136 иргэнийг ажлын байраар ханган, хөдөлмөр хамгаалалын иж бүрэн хувцас, хэрэглэл, автомат хадуур зэрэг багаж хэрэгслээр хангаж өдрийн хоол, урамшууллыг шийдвэрлэн ажиллуулж байна.

“Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд 2017 онд 2,7 сая м.кв, 2018 онд 4,2 сая м.кв, 2019 онд 4,2сая мкв талбайн шарилж, лууль, зэрлэг ургамлыг цэвэрлэж устгасан бөгөөд энэ онд 4,8 сая мкв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэж, устгахаар төлөвлөн ажиллаж байна.


Сэтгэгдэл

зочин [59.153.114.170] 2020-07-17 23:49:07

хурд хорооллын зам дагуу талбайн цэвэрлэгч залуу 5 салаа багваахай цэцэг зэргийг шарилжтай хамт юучгүй зулгааж хаяаад хоосон хайрга үлдээж байхаар нь хэлэхэд цаанаас биднийг түү гэсэн гэх юм.Энэ олон сайхан цэцэг чинь байгал бидэнд өгсөн үнэгүй ногоон байгууламж шүү дээ.шарилжыг ч гэсэн үрийг нь гарахаас өмнө хадаад ногоон байгууламж болгодог юм билээ.хаа н хүрээлэнгийнхэн шарилжаас малын тарилга гаргаж авч байгаа гэсэн шүү .тэдэнд өгвөл их хэрэгтэй байх

Чимэддорж [182.160.34.39] 2020-07-17 11:58:12

Цэрэнбалжид гуайн саналаар хөл газрын ургамал гэж зарим нэг хэвлэлд бичигдсэн Хог ургамал нэрээрээ нэр томъёонд хэвээр байгаа. Шарилжаа огт танихгүй эмийн ургамал таримал цэцгийг зулгааж хаядаг нэгэн хийрхэл газар авсаар хэдэн тэнэг дарга нарын амны уншлага албан тушаалд дэвших шагнал магтаал хүртэх арга хэмжээ болж хувирлаа. Ургамлын биологийн номонд 1 см квадрат талбайтай ногоон навч 10 куб см хүчил төрөгчийг нэг цагт гаргадаг гэж тодорхойлсон байдаг Агаар бохирдолтой гэж хүүхдэд О2 хүчилтөрөгч дутагдаж байна гэж уйлан донгоддог байж ШУ-нд харш арга хэмжээ зохиодог хүмүүсийг тэнэг гэхээс өөр нэр олдсонгүй,бүр сүүлдээ моднуудын мөчрийг хайр гамгүй хяргаад манай талбайн 3 ш мод үхсэнийг бид ухаж хаяаад хоёр бургас суулгаад байна Манай энэ орчимд нялх хүүхэд олонтой манай хүүхдүүдийг зориуд хорлож байна гэж зарга үүсгээд тусыг эс олов.Оршин суугчдын нь саналыг авч модургамлыг маань устгаасай гэж Батбаясгалан даргаас аймшиггүйгээр хичээнгүйлэн гуйж байгааг анхааралдаа авна уу

Зочин [202.9.46.254] 2020-07-17 11:45:35

их ургасан газрыг хаана яаж мэдээ өгөх вэ.Энэ удаа Цэцэрлэгт хүрээлэнгийн шарилжийг арилгаж өгөөрэйдээ. Тэнд хөгшид хүүхэд их цугладаг газар шүү.

Зочин [192.82.69.188] 2020-07-17 07:42:15

Гэр хороолол,зуслангийн айлын хашааны шарилжийг яах вэ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.