Сонгуулийн хороог татан буулгаж, түр томилдог болгоё

Б.Лхамаа / Хууль

Их хурлын сонгууль дуусч хэл ам, хэрүүл тэмцэлтэй ч гэсэн улсын баяраас өмнө төрөө төвхнүүлж амжлаа. Яарч адгасан анхдугаар чуулганы 10 хоногт сонгуулийн алдаа, оноо, үр дүнг хэлэлцэхээс илүүтэй албан тушаалын бүтэц, томилгоогоо арайхийж амжуулах шиг боллоо. Хэдийгээр сонгууль өндөрлөж шинэ төр, засаг ажилдаа орсон ч алдаа дутагдлаа цэгнэж, засч залруулж байж цаашаа явах учиртай. Тиймээс сонгуулийн төв байгууллагатай холбоотой зарим ажил хэрэгч саналыг парламентын гишүүдэд дайя.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл явц шударга бус, луйвар, будилаантай болсон талаар улс төрийн намууд, бие даан нэр дэвшигчид, энгийн иргэд ч баримт нотолгоотой мэдэгдлийг удаа дараа гаргаж тавьсан. Мөн дан ганц энэ удаад биш, 10 жилийн өмнөөс Сонгуулийн ерөнхий хороо хэрхэн ажиллаж ирснийг төрийн тэргүүн чуулганы индэр дээрээс тодорхой хэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга зургадугаар сарын 30-нд анхдугаар чуулганыг нээж үг хэлэхдээ “УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн босго, шүүлтүүр байх үүргээ биелүүлэлгүй тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэх олгож, сонгогчдод эргэлзээ, төөрөгдөл үүсгэлээ. Монгол төрийн босгыг өндөр байлгах шалгуур тогтоогч нь Сонгуулийн ерөнхий хороо байх ёстой юм. Гэтэл үүргээ умартсан. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвших эрхээ авчихсан зургаан нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа өрнүүлж яваад, шүүхийн шийдвэрээр хоригдлоо. Сонгуулийн ерөнхий хороо үүнд ямар ч тайлбар, үйлдэл хийсэнгүй. Ноцтой алдаа гаргасан. Сурталчилгааны туршид олон нийтийг мэдээллээр хангах үүргээ мөн биелүүлсэнгүй. Маргаантай асуудлуудад тайлбар өгсөнгүй, таг суусаар олон нийтэд их эргэлзээ төрүүлсээр сонгуулийг дуусгалаа. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн хандлага үүсгэсэн байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж, ийм арга барилаар ажиллаж болохгүйг сонгуулийн энэ удаагийн явц харууллаа. Сонгуулийн сурталчилгааны явцад гарсан маргаан, зөрчлүүдэд шүүх, Сонгуулийн Ерөнхий хороо тайлбар хийхгүй, шийдэхгүй байсаар өндөрлүүлдэг хэвшил тогтсон нь сонгууль шударга болж байгаа эсэхэд сонгогчид, ард иргэд эргэлзэх сэдлийг өгөөд байна. Ард түмний төлөөллийн байгууллагадаа итгэх итгэлийг анхнаас нь булингартуулж, эргэлзээ үүсгэдэг энэ байдлыг таслан зогсоохоос өөр арга алга. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага яаралтай өргөдлөө өгч, огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн Сонгуулийн ерөнхий хороо сонгууль шударга болж байгаа эсэхэд сонгогч, ард иргэд эргэлзэх сэдлийг өгдөг, ард түмэн төлөөллийн байгууллагадаа итгэхэд эргэлзээ үүсгэдэг байж хэрхэвч болохгүй. Тиймээс энэ хэвшлийг таслан зогсоохын тулд дан ганц удирдлагыг солиод зогсохгүй системээр нь өөрчлөх шаардлага үүсч байна.

Сонгуулийн ерөнхий хороо бол төрийн тусгай хамгаалалтад байдаг онцгой эрхтэй байгууллага. Сонгуулийн төв байгууллагын хуульд зааснаар есөн гишүүнтэй. Тэдний хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байх юм. Одоогийн бүтцээр бол Сонгуулийн ерөнхий хороо 35 орон тоотой. Дарга Ч.Содномцэрэнгийн багцад энэ онд төсвөөс 38.1 тэрбум төгрөг тавьж өгчээ. Шилэн дансных нь энэ оны нэгдүгээр сарын задаргаанаас харвал, цалин хөлс болон нэмэгдэл урамшуулалд 605 сая, байрны түрээсэнд найман сая, бичиг хэрэг долоон сая, шатахуунд 23 сая, шуудан интернэтийн төлбөрт 13 сая, томилолт, зочны зардалд зургаан сая төгрөгийг зарцуулдаг юм байна. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооны ажлын үр дүн олон нийтэд ил харагдаж, нийгэмд мэдрэгддэггүй. Уг нь сонгуулийн хорооны хамгийн гол үүрэг бол сонгогчдын боловсролыг дээшлүүлэх. Харамсалтай нь сонгогчдын боловсрол сайжрах нь битгий хэл улам гээгдэж байгааг хуульч, судлаачид хангалттай хөндөж байна. Зүй нь сонгогчдын боловсролд зөвхөн сонгуулийн жил, сурталчилгааны хэд хоногт анхаарах биш дөрвөн жил тутамд орхигдуулахгүй иргэдийг соён гэгээрүүлэх ёстой. Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын боловсролд зориулж тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг. Тухайлбал, энэ жилийн УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдод боловсрол олгох үйл ажиллагаанд 583.2 сая төгрөг төсөвлөсөн байв. Мөн аймаг, дүүргийн ИТХ-ын сонгуульд ийм хэмжээний мөнгө зарцуулна гэдгийг албаны хүн хэлсэн. Тэгэхээр УИХ-аас Сонгуулийн хорооны төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад төсөвлөсөн 38.1 тэрбум төгрөгийн гурван хувьтай дүйцэх мөнгийг зарцуулна гэсэн үг. Наад захын жишээ хэлэхэд лав сонгогчдын боловсролд анхаарч соён гэгээрүүлэх ажлыг өдөр тутмын сонинд хэвлүүлдэггүй. ТББ-уудтай хамтардаг эсэхийг үгүйсгэхгүй. Гэвч өнөөгийн түвшнээс харахад ард түмэн сонгуулийн хороогоор дамжуулж төр барих эрхээ эдэлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн хороо сонгогчдоо бэлтгэж чадахгүй байгаа нь тухайн байгууллагын үүрэг оролцоо, цаашлаад хариуцлагыг илтгэж буй. Тиймээс СЕХ-г өөрчлөн шинэчилж, сонгуулийн хооронд төсөв батлуулдаг үхмэл газар байлгахаа болъё.

Сонгуулийн жил болонгуут байгуулаад сонгуулийн дараа тайлангаа тавиад татан буугддаг байя. Нэг ёсондоо сонгуулийн жилээс бусад 2-3 жилд нь сонгуулийн хороо сул зогсчихдог гэж хэлж болно. Үндсэн үүрэг болох сонгогчдын боловсролыг дээшлүүлэх ажил нь утга агуулгаа нэгэнт алдсан нь илэрхий байгаа учраас татан буулгаад, сонгуулийн жил томилдог байя.

Ерөнхийлөгч, орон нутаг, нөхөн сонгууль боллоо гэхэд Их хурлын сонгуулиар томилсон бүрэлдэхүүн бэлэн байж таарна. Энэ хооронд шаардлагатай зарим үүргийг цагдаа, улсын бүртгэл гээд төрийн байгууллагууд амжуулж дөнгөнө. Тиймээс заавал Сонгуулийн ерөнхий хороог байнгын ажиллагаатай болгон данхайлгаж жилд 30-40 тэрбум зарцуулах хэрэг юун. Харин тэр мөнгөөрөө хэвлэл мэдээлэл, ТББ-уудтай хамтраад сонгогчдын боловсролд дорвитойхон анхаарахсан.

С.Уянга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

зочин [202.131.229.246] 2020-07-21 07:27:08

татан буулгах нь зөвийм хувалз шимэгчийг даруй даран сөнөөвөл зохилтой

Сонгогч иргэн [202.179.25.241] 2020-07-19 06:25:07

УИХ, ОН болон нөхөн сонгуулийн тэр үёд түр байгуулаад , бусад тохиолдолд татан буулгах нь ЗӨВ. Eр нь үхмэл байгууллага.Тэр дарга гэх Содномцэрэнгийнх нь ярьж тайлбарлахдаа будилаад л ,бичсэн тэмдэглэснээ буруу зөрүү уншаад, бичиг үсгээ гаргахгүй мөн ч хөглөж бна лээ дээ. Зайлуул эгдүү дургүй хоёр хүргэсэг шүү.Угаасааа төсвөөс мөнгө хувиарлах ямар ч шаардлагагүй

иргэн [66.181.161.75] 2020-07-18 10:33:59

хар машинаа ч халах хэрэгтэй

Зочин [103.10.23.81] 2020-07-18 05:33:16

Өнөөгийн үндсэн хуулийг өөрчлөхүү Улс төрийн тогтолцоог өөрчөлхүү Хорёт танхитай тотолцоотой байх уу Ерөнхийлөгчин тогтоцоотой байх уу гэж Ард түмнөөс асуух санал асуулаг явуулий

зочин [185.40.81.7] 2020-07-17 18:29:36

Татан буулга

Зочин [202.126.89.212] 2020-07-17 15:45:59

Сонгуулийн ерөнхий хороо ажлаа маш сайн хийсэн, ард түмэн мэдэж байгаа одоо ийм тулхтай удирдлага ховор болсон үе шүү дээ! Тайван сайхан тэтгэвэрт нь гаргачих байсан юм, эвий дээ хөөрхий, хэцүү ч юмаа да.

Зочин [66.181.178.191] 2020-07-17 11:27:53

Тэгмээрдээ

саваржав [182.160.34.39] 2020-07-17 11:26:25

АН-с дарга нь тавигдсан Тийм учраас хүмүүс талцаж эхэллээ Хахууль авдаг нэрийг чинь хүмүүст өгчихсөн чи гарна гэж амалж баригдаж Элбэгээгийн хүчээр тэр асуудал дарагдаж байсан шүүдээ Бүгд санаж байгаа УИХ-д суудалгүй нам эвслээс хүн томилж байх,асар олон удаа олон хууль зөрчдөг Элбэгдорж Нямдорж хоёроос айж сүнс голдуу тэнгэрт хөвж явдаг гэж шоолуулсаар 10-аад жил болчихлоо Одоо 461-д явуулж ялыг нь эдлүүлж ясыг нь амраах Буянгийн Жагай дандаа зөв шүүмжилдэг.Намууд өөрт нь үйлчилнэ гэж ам авдаг учир өөрчилдөггүй

Зочин [122.201.31.63] 2020-07-17 10:29:22

Шал худлаа мэдээлэл оруул байх вм. Сонгуулийн бус жилд СЕХ ву гэж 30,40 тэрбум төгрөг зарцуулах вм. Сонгуулийн үед л сонгууль зохион явуулахад зардаг. Сонгогсдын боловсролд санаа зовоод байгаа бол хэдэн төгрөг нэмээд өгнө биз. Сонгогчдын боловсрол гэхээсээ иргэдийн улс төрийн боловсрол суурь нь. СЕХ ажлаа хэвийн явуулаад л Монгол улс ардчилсан аргаар төрөө байгуулж байгаа биз дээ

Зочин [202.179.21.213] 2020-07-17 10:03:33

МАШ БУРУУ ЖИНХЭНЭ ХУТГАЧИХААД ОГЦОРСОН КОМИССТОЙ ЮУ ЯРИХАВ ДЭЭ, УЛСЫН БҮРТГЭЛ Л

УНШИГЧ [119.40.98.177] 2020-07-17 08:44:49

ТЭГМЭЭР ЮМАА, СОНГУУЛЬГҮЙ ЖИЛД ХИЙХ АЖИЛ ҮГҮЙ, ЗҮГЭЭР СУУЖ ЦАЛИН АВДАГ БҮХЭЛ БҮТЭН БАЙГУУЛЛАГА ХЭРЭГГҮЙ, ТӨСВӨӨ ХЭМНЭЕ

ZOCHIN [66.181.161.127] 2020-07-17 08:02:20

SONGUULIIN XOROOG TATAN BUULGA IIM OLON ORON TOOTOI TATBARIIN MUNGUIIG YRGYI ZARDAG BAIGUULGA XEREGGUI DEE

Зочин [66.181.161.77] 2020-07-17 07:34:54

Ингэж болохгүй л дээ. СЕХ гэсэн байнгын инстүүц ажиллаж байх ёстой. Содномцэрэн ажлаа маш сайн хийсэн. Тэдний баг хамт олон сүүлийн сонгуулиудыг үнэхээр хариуцлагатай зохион байгууллаа. Гэхдээ Содномцэрэн гуайг ажлаа сайн хийснийх нь төлөө чөлөөлж элдэв гүтгэгч, харлуулагчдаас хамгаалах шаардлага үнэхээр бодитоор үүссэн. Баттулга Содномцэрэн гуай руу архирах эрх байхгүй. Баттулга өөрөө трилион гаруй төгрөгний хэрэгт уначихсан, шорон руу ачигддагийн даваан дээр байсан хүн өөрөө Содноцэрэн гуайгаас үнэмлэхээ гардаад л явж байсан шүү дээ. Тэрэнд ичих айх мэдрэмж нь бүрэн устжээ. Гэхдээ зүгээр. Содномцэрэн гуай ажлаа үнэхээр сайн гүйцэтгэсэн. Одоо тэр ялтай ажлыг нь өөрийн хүсэлтээр хүлээлгээл өгчих.

Тэгэж л их орон тоо хэмнэх гээд байгаа юм бол ... [202.131.225.53] 2020-07-17 07:29:01

Мэргэжлийн сонгуулийн байгууллага бол ардчиллын үндэс. Иймд тус байгууллага БАЙНГЫН шинжтэй байдаг юм. Харин түүний гишүүд бол Монголд сонгуультай дөхүү үүрэгтэй хэдэн төрийн байгууллагын төлөөлөгч байдаг. Ж-нь, УИХ-ын ТГ, ЗГ-ын ХЭГ, ХЗДХЯ, СЯ. Эдгээр нь байнгын орон тоо биш бөгөөд зөвхөн сонгуулийн үеэр л цугларч ажилладаг. ХАРИН СЕХ-ны байнгын гишүүд, ажлын аппарат гэвэл цөөлж, багасгаж болно. УИХ-ын сонгуулиар бол СЕХ-ны даргаар гэхэд л Ерөнхийлөгчийн ТГ-ын даргыг томилж болно. Ерөнхийлөгчийн сонгуулиар бол СЕХ-ны даргаар УИХТГ-ын Ерөнхий нбд-ыг, харин орон нутгийн сонгуулиар СЕХ-ны даргаар бол ЗГХЭГ-ын даргыг томилж ҮҮРЭГ ГҮЙЦЭТГҮҮЛЭЭД, сонгуулийн дараа үндсэн ажилд нь БУЦААЖ болно. Ямар гудамжны ТББ-ын төлөөлөгчдөөр дүүргэлтэй биш.

Зочин [202.179.27.22] 2020-07-17 07:15:16

сонгуулийн хороо буруутай юу шүүх буруутай юу

Зочин [66.181.160.72] 2020-07-17 07:00:35

Зөв санаа бнаа.. Дэмжиж бна..

Зочин [64.119.17.165] 2020-07-17 06:51:48

Zuv sanaa bna

gobi [66.181.161.102] 2020-07-17 06:28:26

odoo ingeh tsag ni bolson. Ter neg hamag anitnii haraal idej gedes ni duursen Sodnomtseren gedeg nuhriig odoohon tetgevert ni gargah heregtei

Иргэн [192.82.72.210] 2020-07-17 05:46:03

Маш зөв санал байна. Сонгуулийн бус жилд хийсэн ажилгүй сул цалин авсан хэдэн албан хаагч байх нь зохимжгүй. Төсвийн зардлыг хэмнэх үүднээс татан буулгаж сонгуулийн жилд төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон сонгуулийн түр комисс байгуулах нь шударга сонгууль явуулахад түлхэц болно. Тэгээд ч сонгогчийн боловсрол олгох ажилд төрийн бус байгууллагуудын оролцоог ашиглах хэрэгтэй.

0000 [103.10.23.81] 2020-07-18 05:37:06

Сонгуулаас хойш хийх ашилгүй 4 жил болдог хулгайч нарын тэжээвэр ноходоор дүүрсэн энэ байгуулаг сонгуулийн дараа татан буугдаж байх нь зөв

Зочин [202.170.80.25] 2020-07-17 05:47:30

Зөв

Зочин [202.179.21.206] 2020-07-17 04:30:50

Энэ сэтгэгдлийг бүрэн дэмжиж байна.Сонгуулийн Ерөнхий хороо гэж Улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөг авчихаад сонгуулиас бусад үед ямарч хийсэн ажилгүй байдаг сул орон тооны улсууд.Улсын төсөв ийм тарчиг байхад энэ байгууллагыг татан буулгаж зөвхөн сонгуулийн үеээр Түр Хороо байгуулаад татан буулгаж байх нь түмэн зөв. Содномцэрэн гэгч этгээд 10 гаруй жил сонгууль будлиантуулаад ямарч хариуцлага,хэрэг хүлээдэггүй нэг Дархлагдсан амьтан байх. Тэгээд УИХ-д нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг үл хэрэгсэж бүүр хэрэг төвөгт холбогдсон хүмүүсийг бүртгэж явуулаад нүдээ аниад суудаг ёстойл нэг"МАНУУХАЙ"байснаас байгаагүйн дээр.Баттулгач энэ удаа зөв л хэлсэн,түүнийг хэрэгжүүлэх л ёстой.

Зочин [103.10.23.81] 2020-07-18 05:34:48

Хоё гараан өргөж дэмжэнэ

Гал хамууд [103.57.92.190] 2020-07-17 14:08:25

Гал хамуудаа Сонгуулийн хороог Батзандангаар увирдуулах уу

Зочин [66.181.178.217] 2020-07-17 04:28:17

ЁСТОЙ ДЭМЖИЖ БАЙНА ТАТАН БУУЛГАЖ БАЙНГЫН АЖИЛГААГ ЗОГСООЖ ТӨСӨВ ХӨРӨНГӨӨ ХЭМНЭ АРД ИРГЭД ИТГЭЛ АЛДАРСАН МАШ МУУ АЖИЛЛАЖ БАЙГАА

Зочин [209.173.2.80] 2020-07-17 04:15:43

Battulga odoo mongol ulsiin erunhiilugch buguud songuuliin horoonii tuhai zuv zuitei dugnesen

Зочин [202.179.27.192] 2020-07-17 04:07:11

Хэн чхариуцлага хүлээдэггүй тогтолцоонд шилжих аюултай. Баттулгын хүсэж байгаа зүйл бол энэ. Захилгаар иийм зүйл бичихээ больж үз


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.