ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян ажлаа хүлээн авчээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсонтой холбогдуулан Засгийн газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 15 тоот тогтоолоор ОБЕГ-ын даргаар бригадын генерал Г.Ариунбуянг томиллоо.

ОБЕГ-ын даргын ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар оролцлоо.

Шадар сайд Я.Содбаатар ОБЕГ-ын даргын ажлыг хүлээлцэх үеэр хэлсэн үгэндээ, “Онцгой байдлын байгууллага нь өнөөдөр гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн нөхцөл байдалд хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлыг дэлхий нийтийн чиг хандалгад нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр цаг алдалгүй дорвитой арга хэмжээ авч,орчин цагийн мэргэжлийн авран хамгаалах алба болон чадваржиж байгааг Монгол Улсын Шадар сайд миний бие өндрөөр үнэлж, Та бүхэндээ баяр хүргэж байна. Улс орны эдийн засгийн нөхцөл, төсөв хүндрэлтэй амаргүй байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар Онцгой байдлын албаны хүний нөөцийн болон техник, тоног төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт тогтмол хийж ирсэний үр дүнд 2015 оноос хойш шинээр 40 гаруй анги, салбар, хэлтсийг байгуулж, 1000 гаруй алба хаагчаар эгнээгээ тэлж, ард иргэддээ авран хамгаалах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд шуурхай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэе.

Онцгой байдлын байгууллагад анх 2004 онд жирийн мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, удирдлагын түвшинд дэвшин ажиллаж, Монгол Улсын гамшгаас хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Онцгой байдлын байгууллагыг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэх, гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд чиглэсэн олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, Онцгой байдлын албыг 2015 оноос хойш удирдан манлайлж, өөрийн мэдлэг, мэргэжлийн туршлагаа дайчлан ажиллаж ирсэн хошууч генерал Т.Бадрал Танд Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын ажлын алба болон Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд тань амжилт хүсье” гэлээ.

Бригадын генерал Г.Ариунбуян нь 2015 оноос тус газрын дэд дарга, тэргүүн дэд даргын албыг хашиж байсан юм.

Шадар сайд Я.Содбаатар, ОБЕГ-ын даргаар томилогдсон бригадын генерал Г.Ариунбуянд хандан “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, хүн ардын амь насыг авран хамгаалах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай Онцгой байдлын байгууллагын даргын үүрэгт ажлыг төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой байдлын байгууллагын хөгжил, дэвшлийн төлөө хамтран зүтгэж, нэг баг болж, гар, сэтгэл нийлэн хамтран зүтгэж ирсэн бригадын генерал Г.Ариунбуянд энэхүү хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэн, Монгол Улсынхаа төлөө зүтгэх үйлсэд Тань амжилт хүсье” хэмээлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.9.90.130] 2020-07-17 08:06:25

Энэ бичигч этгээдэд хүний сайн сайхны талаар жаахан ч гэсэн гэгээлэг сэтгэл байна уу , байнага л муу муухай юм бодож атаа хорсол өвөртөлж явбал үйлийн үр нь үр хүүхэдэд чинь тусдаг гэж ярих юм билээ , гэхдээ чамд гэр бүл үр хүүхэд байхгүй л болов уу ийм бодолтой хүнд бурхан гэр бүлийн аз жаргал заяадаггүй юм ... эцэст нь зөвлөе сайн сайханыг бодож бай

Хаар [203.91.115.53] 2020-07-17 07:33:13

Бадрал нь ОБЁГ дарга асан төсвийн мөнгө хулгайлж шоронд сууж гёнёрал цолоо хураалгасан Даш ийн цүнх барьж энэ байгуулагад орж ирээд аврагчдын хувцас хоол тёхникийн мөнгөнөөс олон жил хулгайлж төрийн тэрбумтан болсон адгийн авилгач хулгайч АТГ аас яллагдагчаар татаад хулгайг нь тогтоогоод байхад зөв зүгээр ингээд явдаг л үм байх даа Хүрэлсүхийн яридаг шудрага ёс төрийн алба амьдрал дээрээ ийм л бна ялтан болох хүн шүү дээ Бадрал .Гэхдээ үйлийн үр гэж байгаа үнэн гэж байна заль луйвраар хол явахгүй үйл лай чинь өөрөө эдлэхгүй гэхэд үр хүүхдэд нь хүрдэг жамтай уг нь эр хүн бол өөрөө л үйлийн үрээ эдлэх ёстой. Цаг хугацаа харуулна Ариунбуян нь бас Бадралтайгаа хамт яллагдагчаар татагдсан нөхөр Онцгойн талаар мэдлэг туршлага байхгүй 5 жил ч болоогүй яллагдагч цаашдаа яана даа энэ алба

Зочин [122.201.22.219] 2020-07-17 13:07:59

Хараал чинь харин хар толгойд чинь бууна аа. Хэдэн үеэрээ өөдлөхгүй ул шагайгч, атаархаж үхэх гэж байгаа нэг хогийн новш л байна даа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.