Тахилт, Цагдаа толгой орчимд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэнг бүтээн байгуулж байна

Н.Баярмаа / Нийгэм

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилт, Цагдаа толгой орчимд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явц 65 хувьд хүрсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Нийслэл хотод хийгдэж буй таван том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох энэхүү хүрээлэн нь 4 га талбайг эзэлж байгаа юм.

Энэхүү тохижилтын ажлын хүрээнд 750м дугуйн болон гүйлтийн зам, 8000м2 явган зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг гаргах, ногоон байгууламжийн усалгааны систем, 1500 орчим нарс, хайлаас, 22000м2 талбайг зүлэгжүүлэх зэрэг иж бүрэн ажлыг хийж байна. Мөн цэцэрлэгт хүрээлэнд ус урсах магадлал байгаа учир усны хаялагуудыг гаргаж өгөх шаардлагатай байгаа гэнэ.

Иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор хийж байгаа тохижилтын ажлыг хүлээн авсны дараах арчлалт, цэвэрлэгээ, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах ёстой. Энэ ажлыг иргэдийн оролцоотойгоор хийх, тэдний үүргийг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж Нийслэлээс үзэж байгаа аж. Тиймээс бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад оруулсны дараагаар арчлалт, хамгаалалтыг хэрхэн хангах асуудлаар санал бэлтгэн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах үүргийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэмд үүрэг болгожээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Неон гэгээ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх аравдугаар сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.169.162] 2020-07-18 11:38:51

Тахилатад бараг СХД -ийн иргэдийн тал хувь нь амьдарч бна. Тахилтад орон сууц бариулах төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй. УИХ-ын гишүүд ямар нэгэн бодох хэрэгтэ ШҮҮ

Ихгэн [66.181.177.94] 2020-07-18 03:35:14

Баянхошцуунд хэд хэдс хийх хэрэг байна Бас хамгийн сайн сургууль эмнэлэг тэнд байх хэрэг байнаТэгж байж УБ хот сшиг хот болж иргэд нь хотжих нь хурдсана


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.