ДОХ-ын хоёр тохиолдол шинээр бүртгэгдэж улсын хэмжээнд энэ халдвараар өвчлөгсөд 295 болжээ

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Улаанбаатар хотод өнгөрсөн зургаадугаар сард ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгдсэнээр улсын хэмжээнд энэхүү халдвараар өвчилсөн хүний тоо 295 болжээ.

Энэ оны эхний хагас жилд халдварт өвчнөөр өвчлөгчид 17 мянга болж, өмнөх оны мөн үеэс 5,798 (25.4%)-аар буурсан байна. Ийнхүү буурахад

  • салхин цэцгээр өвчлөгчид 5,071 (74.4%)-ээр
  • цусан суулгаар өвчлөгчид 1,209 (52.8%)-өөр
  • гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 729 (75.1%)-өөр БУУРСАН нь голлон нөлөөлжээ.

Харин

  • мөөгөнцрөөр өвчлөгчид 995 (2.3 дахин)-аар
  • тэмбүүгээр өвчлөгчид 744 (24.5%)-өөр
  • трихомониазаар өвчлөгчид 297 (13.7%)-оор
  • гонококкт халдвараар өвчлөгчид 19 (0.7 %)-өөр
  • ХДХВ/ДОХ-оор өвчлөгчид 3 (50.0%)-аар НЭМЭГДСЭН байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны зургаадугаар сарын байдлаар

  • бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,130 болж, өмнөх сараас 261 (13.8%)-ээр
  • цусаар дамжих халдварын тохиолдол 19 болж, 7 (26.9%)-оор тус тус буурсан бол
  • гэдэсний халдварт өвчин 322 болж, 102 (46.4%)-оор
  • амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 424
  • болж, 19 (4.7%)-өөр тус тус нэмэгдсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [99.229.251.229] 2020-07-19 13:13:17

Хаа тааралдсан хүнтэйгээ хавьтдаг бүдүүлэг хүмүүс монголд л байдаг, тийм учир бэлгийн халдварт өвчин буурахгүй байгаа шдээ,, нохой шиг амьдрах хэрэггүй шдээ!!!

Уншигч [59.153.112.124] 2020-07-19 03:36:37

Монгол хүмүүсийн ихэнх нь амьтнаас нэг их ялгагддаггүй

Зочин [172.58.140.3] 2020-07-18 12:41:34

Haldvart ovchinii nabor boljee


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.