Тарваган тахал: Ховдын Үенч, Говь-Алтайн Эрдэнэ сумдад бүртгэгдсэн тохиолдлууд үгүйсгэгджээ

Н.Баярмаа / Орон нутаг

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс/ЗӨСҮТ/ тарваган тахлын сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуг танилцуулж, зөвлөмж өглөө.

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 16 настай хүү тарваган тахлын халдвар аваагүй нь тогтоогдсон

image

ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах-ын мэдээлснээр "Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд долдугаар сарын 16-нд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. 16 настай хүү тарваганы мах идсэнээс болж 39, 40 хүртэл өндөр халуурч байна гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу мэргэжлийн баг очиж ажиллалаа. Сорьцыг аван ЗӨСҮТ-д шинжилж долдугаар сарын 17-ны 19:00 цагт хариу нь гарч, тарваган тахлын халдвар аваагүй нь тогтоогджээ.

Ховд аймгийн Үенч суманд үхсэн тарвагаар тоглосон 6 настай хүүхдийн шинжилгээний хариу гарч, тахлын халдвар биш болохыг тогтоогдлоо

Ховд аймгийн Үенч суманд 6 настай хүүхэд үхсэн тарвагаар тоглож байгаад халуурлаа, тарваган тахлын эрсдэлд өртлөө гэсэн дуудлага ирсэн. Бүх биеэр нь тууралт гарч, өндөр халуунтай байсан. Хурдавчилсан сорилоор шинжилгээ авахад сөрөг гарсан. Мөн эмнэл зүйн оношилгооны дүнгээр тарваган тахлын өвчлөл биш гэдгийг тогтоолоо.

Ховд аймгийн Цэцэг суманд батлагдсан хоёр тохиолдлын нэг нь эмнэлгээс гарсан

Ховд аймгийн Цэцэг суманд гарсан тарваган тахлын 2 тохиолдлын нэг 27 настай эрэгтэйн биеийн байдал хэвийн, эмчилгээ үргэлжилж байна. Харин 16 настай хүүхдийн 3 удаагийн хяналтын шинжилгээний хариу сөрөг гарсан тул эмнэлгээс гарсан мэдээтэй байна.

Тарваган тахлаас сэргийлэх талаар маш их анхааруулж байгаа боловч эрсдэлд оруулсан үйлдлүүд удаа дараалан гарч байна.

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгдсэн. Нэгдүгээр хавьтлууд хяналтад байгаа, хөл хориог цуцлаагүй байхад зэргэлдээ сумд болон аймгуудад тарвага агнасан, махыг нь идсэн, түүхий эд, эрхтнийг нь хэрэглэсэн тохиолдлууд гараад байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд бэр гуйхаар маш олон хүн цугласан газар тарвага агнаж идсэнээс болоод халдвар тархах маш өндөр эрсдлийг дагуулсан. Хоёр машинтай 10 гаруй хүн Улаанбаатар, Эрдэнэт хотыг зориод явж байсан. Хэрэв тарваган тахлын тохиолдол байгаад хотод орж ирсэн бол ямар их аюул дагуулах нь ойлгомжтой юм. Иймд онцгой анхаарах хэрэгтэй байна.

ЗӨВЛӨМЖ
  • Тарвага агнахгүй байх
  • Тарваганы арьс,мах, түүхий эдийг зөөвөрлөхгүй байх,эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
  • Тарвага болон бусад мэрэгчдийн бөөс,бүүрэгт хазуулахаас сэргийлэх
  • Үхсэн мэрэгч амьтад болон тарвагатай таарвал гар хүрэлгүйгээр яаралтай мэргэжлийн байгууллагад мэдэгдэх
  • Хавх, урхи, нохойгоор тарвага барихгүй байх /өвчлөлтэй тарвага нохойд бариулж, урхинд ордог/
  • Үхсэн тарвага, зэм таарвал оролдохгүй, мэргэжлийн байгууллагад хандах

Тарваган тахлын эрсдэл өндөр байгааг анхаарч, зөвлөмж, мэдээллийг дагаж байхыг зөвлөе" гэв.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.121] 2020-07-20 05:01:52

Хөдөөны хүмүүсийн хэнэгүй хүүхэдэй...анхаардгүй нь гай шүү

Зочин [123.116.17.200] 2020-07-18 14:49:06

Нягталсан мэдээлэл өгөхгүй баахан сүр данзангуудаар дүүрлээ шүү

Zochin [109.89.151.254] 2020-07-18 07:38:00

Taxal bish bol xyyxdyyd yugaar ovdoj ondor xaluursan bolj baina tegeed ?Taxal corona xoeroo yalgaj salgaj shinjilj chadaj baina uu ???

Зочин [103.229.123.138] 2020-07-18 07:23:37

ЗУРГААН НАСТАЙ ХҮҮХЭД ҮХСЭН ТАРВАГААР ТОГОЛОЖ БАЙДАГ МӨН Ч ДҮҮРЧИХСЭН ЭЦЭГ ЭХ ЭЭ !

Ббб [202.55.188.40] 2020-07-18 05:58:36

Баталгаатай болгож байж хэвлэлээр зарлаж байгаач зөвхөн монголд гэхгүй гадаадад ч гэсэн энэ мэдээлэл тарж бгаа шүү. Энэ нямхүү гэж нөхөр дүрдээ итгээд сайн сайн гэхээр сахлаа будна гэдэг л болж бна? Сенсаци дэгдээж нэрд гарч баатар болох гээ юу? Ажлха хий


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.