Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн бүтээн байгуулалттай танилцжээ

Н.Баярмаа / Нийгэм

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Дэд сайд Ш.Анхмаа албаны бусад төлөөллийн хамт 320 гаруй мянган буюу Монгол улсын хүн амын 10%-тай тэнцэх оршин суугчтай Сонгинохайрхан дүүрэгт АХБ-ны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4, 4+ төслийн хүрээнд баригдаж байгаа жишиг Нэгдсэн эмнэлгийн барилгын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэхүү Нэгдсэн эмнэлэг нь дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчний тусламж, үйлчилгээг үзүүлэх чадамж бүхий олон улсын шилдэг туршлага, техник технологийг нэвтрүүлсэн, эмнэлгийн бие даасан удирдлагатай жишиг дүүргийн эрүүл мэндийн байгууллага үүсэн байгуулагдах юм.


Мөн жишиг Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг чанартай байхад чиглэн цаашид шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлын талаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, АХБ-ын төслийн хэрэгжүүлэгч нэгжийн төлөөллүүд санал солилцлоо.


2020 оны 9 дүгээр сард ашиглалтад орох жишиг эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулахад лавлагаа шатлалын эмнэлгүүдийн дэмжлэгт үйл ажиллагаа чухал болохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцлон дурдаж, эмнэлгийн санхүүжилтийн бие даасан байдлыг цогцоор нь шийдвэрлэхэд анхаарч ажиллах хэрэгтэйг онцоллоо.


Иймд өнөөдрийн үйл ажиллагаанд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд эмнэлгийн барилгын бүтэц, зохион байгуулалт, тусламж, үйлчилгээний бэлтгэл ажилтай танилцан эмч солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цаашид онцгой анхаарч хамтран ажиллах санал, шийдлүүдийг хэлэлцлээ.




Эх сурвалж: Эрүүл мэндийн яам


Сэтгэгдэл

Зочин [123.120.197.131] 2020-07-20 05:45:50

taaruu mungunii pizda

Зочин [66.181.188.191] 2020-07-19 15:48:47

Barilgachin gsen shig l yavj bn daa

Зочин [202.126.89.183] 2020-07-19 09:34:37

emlegiin darga bhda zugeergui l bsn bga biz. neh ajil torol sanaachlaad saihan zan gargaal ooriigoo PR daad bsn tsaanaa iim uhcirtai bjee. zugeer l setgeltei eh oronch gj mongold shirheg ch algaa zailuul

Зочин [202.179.26.207] 2020-07-20 02:17:27

Chiniiheer bol yu ch sanaachlahgui, muuhai aash gargaad yvj baival deer ymuu

Ard [202.126.89.43] 2020-07-19 07:20:26

Би шавь нараа ажилуулна шүү


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.